Жон Болтон: ОХУ албан ёсны ТАЙЛБАР өгөх ёстой

2018-04-20 11:46
Жон Болтон Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалд энэ сард томилогдсон юм

    АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ОХУ-аас тус улсад суугаа элчин сайд Анатоли Анатоновыг хүлээн авч уулзжээ. Энэ нь түүний уг албан тушаалд томилогдсоноос хойш ОХУ-ын төлөөлөгчтэй уулзаж буй анхны тохиолдол юм.




    ESA— Олон улсын ажиглагчид уг уур амьсгалыг Хүйтэн дайны үеийнхтэй зүйрлэх болов.

 

    Уулзалтын үеэр хамтарсан хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэрээр хоёр улсын харилцааг сайжруулахын тулд АНУ-ын зүгээс 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх асуудал, Британид болсон химийн халдлага, Украйн, Сири улсуудын асуудал дээр ойлголцолд хүрэх шаардлагатайг хэвлэлийн бага хурал дээр тавьсан илтгэлдээ дурьдав.

 

    Тодруулбал хоёр орны харилцаанд зөрчил үүсгээд буй 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ оролцсон гэх асуудал болон Британи дахь Оросын тагнуулч асан эрийг охины хамт хордуулсан хэрэгт тус улс албан ёсны тайлбар өгөх шаардлагатай гэдгийг Жон Болтон цохон тэмдэглэжээ. ОХУ эдгээр хэргүүдэд ямар нэг холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм.

 

    Мөн тэрээр ОХУ-ын Украйны салан тусгаарлагчдын талаар баримталж буй бодлого болон Сирид долоон жилийн турш өрнөж буй иргэний дайнд тус улсын засгийн газрыг дэмжиж буй асуудлыг илтгэлдээ дурьдсан байна. 

 

НҮБ-ын ШИНЖЭЭЧИД Дума хотод нэвтрэхийг хичээж байна

 

    Дашрамд дурьдахад: АНУ болон ОХУ-ын харилцаа сүүлийн саруудад улам хурцдаж, олон улсын зарим ажиглагчид уг уур амьсгалыг Хүйтэн дайны үеийнхтэй зүйрлэх болсон юм. Ялангуяа Сирийн засгийн газрын эсрэг АНУ, Британи, Франц улсууд холбоотон болж энэ сарын 14-нд пуужингийн цохилт өгсөн явдал олон улсын улс төрийн нөхцөл байдлыг хурцатгаж, АНУ болон ОХУ хоёрын харилцаа эгзэгтэй болов. АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг дахин хориг тавих талаар яригдаж байна. Өмнөх хориг арга хэмжээнүүд ОХУ-ын эдийн засагт хэдийнэ багагүй хохирол авчраад байгаа билээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.