Илбэчин Дэвид Копперфильдийг нууцаа дэлгэхийг ШҮҮХЭЭС ШААРДЖЭЭ

2018-04-20 16:42
Хохирогч эмчилгээний төлбөрт 400 мянга гаруй ам.доллар нэхэмжилжээ

    Америкийн домогт илбэчин Дэвид Копперфильдийн Лас Вегасд болсон тоглолтын үед оролцогч болсон эр бэртэл авсны улмаас гомдол гаргаж, улмаар шүүх тэрхүү алдартай үзүүлбэрийн нууцыг дэлгэхийг шаарджээ.




    ESA— Копперфильд эрс эсэргүүцсэн ч түүний продюсер нууцыг дэлгэв.

 

    Британийн жуулчин Гэвин Кокс гэгч 58 настай хохирогч “Азын дугаар 13” гэдэг алдартай үзүүлбэрийн үед зохион байгуулагчид болгоомж алдсан гэх үндэслэлээр гомдол гаргажээ. Тэрээр тоглолтонд оролцож байхдаа унаснаас болж мөр нь мултарч тархи нь хөдөлсөн юм. Копперфильд энэ үзүүлбэрээ олон мянган удаа тоглож байсан ч ямар нэг осол гарч байгаагүй гэдэг.

 

    Тоглолтын үеэр үзэгчдийн дундаас санаандгүй байдлаар 13 хүн сонгон гаргаж ирсэн байна. Дохио дугарахад эдгээр хүмүүс тайзан дээрээс гэнэт алга болж арын өрөөнд гарч ирдэг ажээ. 

 

    Дэлхийн хамгийн үнэтэй тоглолтыг хийдэг илбэчин Копперфильд санхүүгийн асар их хохирол амсах учраас шүүхийн өмнө ямар нэг нууцаа дэлгэхээс эрс татгалзав. Харин түүний продюсер шүүхэд нууцыг нь илчилжээ.

 

    13 оролцогчийг хөшиг татсан үед гарцаар гаргаж театрын ард аваачдаг гэнэ. Хохирогч ийнхүү гарч явахдаа унаж бэртсэн бөгөөд эмнэлэгт түүний гэмтлийг эмчилж хараахан чадаагүй ажээ. Тэрээр эмчилгээний төлбөрт одоогоор 400 мянга гаруй ам.доллар нэхэмжилээд байна. 

 

Шүүх хурал ирэх мягмар гаригт /2018.04.24/ үргэлжилнэ.

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.