СОШИАЛ СОЛИОРОЛ эх орноо хөгжүүлэх иргэний үүрэг биш

2018-04-21 11:19

          Сошиал ертөнц төрийн шийдвэр гаргаж, бодлого боловсруулдаг орчин болсон мэт сэтгэгдэл сүүлийн үед санагдах болов. Улс төрчид хүртэл сошиалаар дамжуулж иргэдийнхээ үзэл бодлыг сонсож байна гэх. Иргэд  нь ч өөрийгөө “Нлс төрийн шийдвэрт гар бие оролцож байна” хэмээн төсөөлж сошиалаар идэвхитэй жиргэж, үзэл бодлоо нийтлэх юм. Яах вэ, хувь хүнийхээ үүднээс цахим орчинг хэрхэн ашиглаж, хэнтэй санал бодол, мэдээллээ хуваалцах нь хүний эрх л дээ. Гэхдээ энэ бол юу дуртайгаа цахим орчинд үйлдэж болно гэсэн үг биш шүү. Өөрөөр хэлбэл, хувийн орон зайгаар халхавч хийж хэн нэгнийг гүтгэж, нэр төрд нь халдаж, иргэдийг харгаралдуулж, үзэл бодлын сөргөлдөөн үүсгэж үл болно.


          Яг үнэндээ сүүлийн үед сошиал мэдээллийн хэрэгслийг бүхий л түвшинд нөлөөлөхөөр ашиглаж байна. Тэр дундаа улстөр, улс төрчдийн үйл хэрэг нь сошиал орчинд өрнөж буй нь сонирхолтой.

 

          Жишээлбэл, “АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаас халагдах өргөдлөө өгчээ” гэсэн мэдээллийг сонссон иргэд сошиал орчинд “АТГ-ын дараагийн даргаар хэнийг томилох вэ?” гэдгийг ярилцаж байна. Нэг хэсэг нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг дэмжих бол Г.Баасан ч өөрөө АТГ-ын даргын суудалд залрахдаа бэлэн байгаа гэдгийг зөвшөөрлөө. Нөгөө хэсэг нь олон улсын тоймч Ш.Гантулгыг томилуулах тухай ярьж, авилгачдыг цээрлүүлэх тухай өгүүлж байна. Бүүр зарим нэг нь Ерөнхийлөгчийн зарлиг гарч, түүнийг АТГ-ын даргаар томилсон гэх мэдээллийг ч цацжээ. Яг үнэндээ энэ хоёр хүний хэн, нэг нь АТГ-ын дарга болоход Монгол Улс авилгаас ангижирч чадахгүй. Авилга бүхэл бүтэн тогтолцоо болж Монголын улс төр, бизнес, төрийн албан нэвт шингэсэн байгаа энэ үед сошиалаар дэмжээд байгаа энэ хүмүүс чинь юу хийж чадах вэ гэдгийг сошиалчид минь нэг бодоод үзээрэй.

 

 
          Дахин өөр жишээ, Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хаяглан бичсэн захидалдаа “Гэрчийн мэдүүлэг авах мэдэгдэх хуудсанд гуравдугаар сарын 14-нд прокурор гарын үсэг зурсан байдаг. Гэтэл үүнээс ес хоногийн өмнө гуравдугаар сарын 5-наас эхэлж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “АТГ Элчин сайдыг долоо хоногийн хугацаанд ирэхийг шаардав”, “Элчин сайд дуудсан цаг хугацаанд ирсэнгүй” гэх зэргээр зохион байгуулалттай худал мэдээллүүд цацагдсан” гэж бичжээ.

 


           Дээрх жишээ бол энэ сард өрнөж буй үйл явдал бөгөөд хоёулаа сошиал орчинд маргаан дагуулсан үйл явдал юм. Гагцхүү сошиал харж улс төрийн шийдвэр гаргадаг байдал мэр сэр гарах бөгөөд үүнийгээ иргэдийн ХҮСЭЛТЭЭР гэх юм. Үнэндээ сошиал бол төрийн бодлого тодорхойлдог орчин биш.  


          Үнэндээ олон нийтийн сүлжээнд болсон болоогүй зураг дэлгэж, өөрийгөө олны анхаарал өртүүлэх гэдэг, идэж уусан хоолоо дэлгэж, эсвэл хэнд ч хэрэггүй тэнэг жиргээ нисгэж суудаг хүн цөөнгүй. Тэдэнд хандаж хэлэхэд СОШИАЛ СОЛИОРОЛ улсыг хөгжүүлэхгүй, эх орноо хөгжүүлэх иргэний үүрэг биш гэдгийг хэлмээр байна.


          Төрийн ажлыг төрийнх нь шугамаар, албаны ажлыг албан ёсных нь мэдээллээр явуулдгаас биш сошиал давлагааг харж шийдвэр гаргадаггүй юм шүү.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

Зочин /103.212.117.197/

2018-04-27 00:55

ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:-------- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00

Хариулах 0 0
Зочин /103.212.117.197/

2018-04-27 00:55

ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:---------------------------------- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00

Хариулах 0 0
Зочин /66.181.160.41/

2018-04-24 19:33

uls turchid ni ulsaa udirdaj chadahaa bhaar argaa baraad l soshiloor uls tur hiij suuna sh dee

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.