Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос олджээ

2018-04-21 14:07

            Т.Цогт хэмээх 16 настай хүү дөрөвдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүгийн  цогцсыг өчигдөр /2018. 04.20/ олжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Хүүгийн цогцсыг Төв аймгийн Сэргэлэн сумаас олсон. Урьдчилсан байдлаар хүүг осгож нас барсан гэж таамаглаж байна” хэмээн жиргэжээ.

           Хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан ч сураг өнөөг хүртэл гараагүй байсан юм. Хүү бие бялдрын хувьд эрүүл боловч, аутизмын хүрээний эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг юм.

 

Хүүгийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.