Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

2018-04-21 14:48

         Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 13 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо.

 

        ХБНГУ-аас Холбооны Батлан хамгаалах яамны Улс төрийн газрын орлогч дарга, Тэнгисийн цэргийн ахмад Аксель Ристау тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бол Монгол Улсын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр тэргүүтэй албаныхан энэхүү уулзалтад оролцлоо. Хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзлэдгийг талууд энэ үеэр онцлоод Монгол Улс-ХБНГУ-ын хооронд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргах олон талын сэдвийг хөндөн ярилцлаа.

 

 


        Мөн ХБНГУ-ын төлөөлөгчид ИБНАУ-д явагдаж  байгаа НАТО-гийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд Германы Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэдэг Монгол Улсын Зэвсэгт хүчний ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, ашиглагдаж  буй техник хэрэгсэлтэй танилцсан юм.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.