“Их Эе” хуралдуулах хамтарсан ажлын хэсэг байгуулагджээ

2018-04-23 08:11

 

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ олон жил хоёр хуваагдах болсон маргааныг цэгцлэхээр хоёр талын төлөөлөл өчигдөр уулзаж, “Их эе” хурлыг зохион байгуулах Ажлын комисс байгуулахаар санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МҮБХ-г яаралтай учраа олж, маргаанаа эцэслэх чиглэлийг өгсөн билээ. Энэ чиглэлийн дагуу “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй Дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ.

 

Монголын үндэсний бөхийн холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр даргатай болоод байсан бол тэд хоёулаа МҮБХ-ны даргаас нэрээ татаж, “Их эе” хурлаа дахин хийхээр болсон байна. Тиймээс Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг нь “Их эе” хурлаа товлох, зохион байгуулах комиссоор ажиллана.

МҮБХ-ны хоёр тэргүүний нэг болох Л.Чинбат твиттер хуудсандаа,
"Монголын бөхчүүд эвлэрлээ. Аваргуудаас надад хүлээлгэсэн үүргийн дагуу талуудыг байлцуулан учир зүйгээ олж шинэ их эеийг хуралдуулж, МҮБХ шинэ тэргүүнээ сонгохоор боллоо. Миний бие дахин нэр дэвшихгүй. Тэвчээр хүлээцтэй хандсан бөхчүүддээ баярлалаа! Эвтэй байя, хүчтэй байя!" хэмээн жиргэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, бөхийн холбоо тавдугаар сард багтаан маргаанаа цэгцэл, үгүй бол Бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдсэн юм. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /122.201.21.219/

2018-04-23 08:29

Бат-Эрдэнэ аваргыг хасч байгаа бол Баянмөнхийг ч гэсэн хас. Муу хорны хутгуур

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.