А.Силуанов: ОХУ санхүүжүүлж болох маш олон төсөл Монголд бий

2018-04-23 08:42

 

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-д болж буй Дэлхийн банк, ОУВС-гийн ээлжит чуулганы үеэр ОХУ-ын Сангийн сайд Антон Силуановтой уулзаж, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд зориулж зээл олгохыг хүссэн билээ. Тэгвэл уг чуулганы үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Сангийн сайд А.Силуанов хүсэлтийг нааштай хүлээж авснаа илэрхийлжээ.

Тэрээр энэ талаар лавласан сэтгүүлчийн асуултад “ОХУ-ын зээлээр санхүүжүүлж болох маш олон хамтарсан төслүүд Монголд бий. ДЦС, Улаанбаатар төмөр зам гэх мэт. Улаанбаатар төмөр замын нэвтрэх чадварыг сайжруулснаар Оросын урд мужууд БНХАУ-тай эдийн засгийн харилцаанд орох боломж нэмэгдэх ач холбогдолтой” гэж мэдээлсэн байна.  

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.