АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг ОГЦРУУЛНА

2018-04-23 12:13

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Бүлгийн гишүүд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд хэл ам татсан олон асуудал гарлаа. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах бичиг өргөн барьж байгаагаа илэрхийлэв. 



 

    Тодруулбал, Хотгор Шанагын уурхайг Солонгосын иргэнд зарсан байж болзошгүй хэмээн АТГ-д шалгуулж байгаатай холбогдуулан, төсвийн тухай хуулийг зөрчсөн, хүн амын орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг, Засгийн газрын тухай хууль зөрчсөн, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудалд нөлөөлсөн, Г.Алтантай ойр харилцаатай байснаасаа болж, ашиг сонирхлын зөрчилтэй байсан  гэх үндэслэлээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын гишүүнээс хасч, огцруулах тухай шаардлагыг сөрөг хүчнийхэн гаргаж буйгаа мэдэгдлээ. Шаардах бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барина гэдгийг Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат онцоллоо

 

    Мөн Эрдэнэт үйлдвэр, “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг стратегийн онцгой ач холбогдолтой уул уурхайн томоохон төслүүдийг шалгах ажлын хэсгийг байгуулж хяналт тавихаар болсон гэв.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.