40 тоннын чингэлэг унагааж, таван хүн гэмтээсэн ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2018-04-23 14:15

    Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Баянхошуунд ачааны машины жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж 40 тонны чингэлэг “Тоуоtа Рrius” маркийн машин дээр унасан ноцтой осол өнгөрсөн жил гарсан.



 

    Ослын улмаас зорчигч гурван настай Б, 15 настай Б, долоон сартай Г нарын эрүүл мэндэд хүнд хүндэвтэр, жолооч М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ. Шүүхээс том тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Болдбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

 

    Насанд хүрээгүй хохирогч нарын төлөөлөгч, хохирогч Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нар нь тус хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгөд учирсан хохирол гэж 19 сая төгрөгийн төлж барагдуулжээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.