Э.МИЧИДМАА боксын ази тивийн АШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

2018-04-24 12:59

    Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д өрсөлдөж буй залуучуудын шигшээ баг, “Эрдэнэт-бокс” клубын тамирчин Э.Мичидмаа Вьетнам улсын тамирчныг ялж хүрэл медалийн болзол хангалаа.




    Тэрбээр энэ сарын 26-нд Казахстан улсын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана. Тайланд улсын Бангкок хотноо энэ сарын 20-28-нд болох тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин оролцож байгаа юм.

 

    Тухайлбал,  Эрэгтэйчүүдийн 49 кг-д Ч.Ууганхүү, 52 кг-д Ч.Мөнх-Очир, 56 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д С.Өсөхбаяр хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д Э.Мичидмаа, 57 кг-д Д.Хонгорзул, 69 кг-д Н.Ану нар өрсөлдөж байна.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.