Эммануэль Макроны АНУ-д хийж буй айлчлалыг ДЭЛХИЙ АЖИГЛАЖ байна

2018-04-24 13:35


    Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д хийж буй айлчлал өчигдөр /2018.04.23/ орон нутгийн цагаар үд дунд эхэллээ. 




    Тэдний айлчлал халуун дотно уур амьсгалтай болж буй талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж буй хэдий ч Сирийн иргэний дайны асуудал, ОХУ-тай холбоотой асуудлын тухай  хоёр талын яриа хэлцэл олон улсын анхаарлыг илүүтэй татаж байна хэмээн “Си Эн Эн” дамжууллаа. 

 

    ESA— Ажиглагчид: Энэ айлчлал  бол Трампын түрэмгийн зангаас сэргийлсэн үйлдэл.

    Хоёр орны ерөнхийлөгчид өчигдөр Парисын хойд хэсэгт орших Бэлло ойгоос авчирсан царс модыг Цагаан ордны өмнөд цэцэрлэгт суулгалаа. Уг газар Дэлхийн I дайнд Америкийн есөн мянган цэрэг амь насаа алдсан юм. 

 

    Тэд өнөөдөр улс төрийн гол яриа хэлцлүүдээ хийх бөгөөд АНУ цаашид Сирид цэргээ байршуулах эсэх, Дональд Трампын өдөөсөн худалдааны дайны асуудал цаашид хэрхэх, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг сэдвийн хүрээнд ярилцах төлөвтэй байна.

 

    Олон улсын зарим ажиглагчид Эммануэль Макроны энэхүү айлчлалыг 2001 онд Жорж Уолкер Бушийн үед Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйрийн хийсэн айлчлалтай зүйрлэж байна. Тодруулбал Макрон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудад Трамп түрэмгий зангийн үүднээс үйлдэл хийхгүй байлгах талаас арга хэмжээ авч буй хэрэг хэмээн “Спутник” бичжээ.  
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.