М.Энхболд, Э.Бат-Үүл нарын нэхэмжлэлтэй НЭР ХҮНДЭД халдсан гэх хэргүүд хэрэгсэхгүй болжээ 

2018-04-24 15:12

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны нэгдүгээр улирлын шүүх таслах ажлын тоон мэдээллийг танилцууллаа. 




      ESA: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 2804 иргэний хэрэг хүлээн авч 1446 иргэний хэргийг шийдвэрлэж, 411 иргэний хэрэг хялбаршуулсан журмаар шийджээ. Харин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь 1883 иргэний хэрэг хүлээн авч 852 хэргийг шийдвэрлэж, 182 хэргийг хэрэгсэхгүй болгож, 214 иргэний хэрэг хялбаршуулсан журмаар шийдсэн бйана.  Харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 1411 иргэний хэрэг хүлээн авч, 576 иргэний хэргийг шийдвэрлэсэн бол 93 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн тухай мэдээллээ.


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн олны анхаарал татсан хэргүүдийн тухайд:


— Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлээс иргэн Б.Галсансүхэд холбогдуулж, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан, хэвлэл мэдээллээр няцааж, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг тус шүүх 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний 700-р шийдвэрээр /Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.1, 498-р зүйлийн 498.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.Бат-үүлийн нэмэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 


— Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 1921 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хариуцагч “Төрийн банк” ХК гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар “Төрийн банк” ХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзах шийдвэр гаргажээ. Төрийн банкны зүгээс гурван шатны шүүхэд хандаж явсаар 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Дээд шүүх дээр шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр эхний ээлжинд Жаст группийн төлбөр төлөх чадвартай эсэхийг тогтоо, дараагийнхд нь Жаст групп дампуураагүй байгаа учраас Төрийн банканд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хууль бус гэдгийг тогтоосон байгаа. 


— Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхд УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэлтэй иргэн Т.Баасансүрэнд холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянах хэлэлцэх шүүх хурал 2018 оны гуравдугаар сарын 28-нд товлогдсон ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болд хүндэтгэх шатгаангүйгээр шүүх хуралд ирээгүй учраас Иргэний хэргийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэлийг буцаажээ. 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.