Д.Нацагдорж: Уламжлалт анагаахын эм тан ДЭЛХИЙН эмийн ЖАГСААЛТААС хэзээ ч хасагдахгүйгээр КОДЛОГДЧИХСОН

2018-04-25 09:48
"Зовлонгийн шалтгааныг бусдаас бус өөрөөсөө хайх хэрэгтэй..."

 

     Хамба ламын завгүй амьдралаас хэдэн минутыг нь хугасалж уулзсандаа хүлцэл өчихийг хүсч байна. Яагаад гэхээр, түүнтэй ярилцсаны дараа завгүй өнгөрүүлсэн цаг хугацаа бүхэн нь хэн нэгний эрүүл мэнд, эрдэм мэдлэг, энэ салбарын хөгжилд зарцуулагдаж байдгийг ойлгосон билээ. 

 

     “Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв Манба Дацан” хийдийн хамба лам, “Оточ манрамба” их сургуулийн захирал Д.Нацагдоржтой ярилцсанаа хүргэе!



 

 

 “Би” гэдэг үзэл бүх МУУ зүйлийн ҮНДЭС, суурь болдог

 

 

      ESA— Хамгийн түрүүнд танаас асуумаар санагдсан зүйл бол “Оточ Манрамба” их сургуулийн эмч, сувилагч, эм зүйч, буддын судлаач нар хүмүүжилтэй,  сахилга баттай байдаг. Чухам ямар арга барил, үзэл суртлаар тэдэнд энэ төлөвшлийг бий болгодог юм бол?


       — Маш зөв асуулт байна. Дунд сургуулиа төгссөн эсвэл ажиллаж байсан, их, дээд сургууль төгссөн гээд янз бүрийн хүмүүс манай “Оточ манрамба” их сургуульд элсдэг. Эхэндээ оюутнууд маань хүмүүжлийн хувьд дутагдалтай байх нь харагддаг. Багшийг үл хүндэлсэн, өөрийгөө л бодсон, “Энэ чинь орчин цаг шүү дээ” гэсэн бодолтой байдаг юм. Бид тэдэнд эмч, сувилагч, эм зүйчийн боловсрол мэргэжил олгохын зэрэгцээ буддын гүн ухааны ёс зүй заадаг. Ер нь хүн болгож төлөвшүүлэх ухааныг хамгийн эхэнд зааж өгдөг. Өөрөөр хэлбэл, тэдэнд хүний төрөл гэж юу юм, дээд ухамсартай тэр төрлийг бид хэрхэн авч явбал сайн сайхан амьдарч болдог талаар ойлголт өгдөг. Хэрэв хүн төрлөө дордуулж, бохирдуулаад, ёс зүйн алдаа гарган, оюун санааны болоод бие, хэл сэтгэлийн муу үйлдэл хийвэл энэ нь хүний амьдралд эргээд муугаар нөлөөлж, зовж шаналдаг талаар сургамж ухамсарыг бий болгохыг хичээдэг.


    “Та хэн бэ?” гэдэг талаас хувь хүнд өөрт нь ойлгуулсны дараа тэдэнд бусдыг хэрхэн хайрлах сэтгэлийг зааж өгч байгаа юм. Өөрөө эрдмийн дээд хэмжээнд хүрсэн ч бусадтай харилцахдаа их төлөв даруухан, эгэлийн дүрээр хэрхэн агуу нинж, асралын сэтгэлийг гаргаж болдог, тэр нь хувь хүмүүсийн сэтгэл оюунд байдаг гэдгийг ойлгуулдаг.


     Аливаа нэгэн зүйлд эн тэнцүүхэн үзэх үзэл, нинж асрал маш чухал юм. Энэ нь бусдад болон ажил мэргэжилдээ эн тэнцүү, алагчлалын сэтгэл гаргахгүй байхыг хэлж байгаа юм. Оюутан залуустаа эн тэнцүү ялгаварлах сэтгэл үгүй, нинж асралтай байж түүнийгээ амьдралдаа хэвшил болгох талаар зөвлөж сургадаг. 


     Нөгөө талаар хүн өөрийгөө мэнэмхийлдэг, “Би л” гэдэг үзэл бүх муу зүйлийн үндэс, суурь болдог. Тиймээс “Би” гэдэг муу үзэл бодлыг ариусгаж, дээдийн номоор засаж бусдын төлөө хэмээх зөв сэтгэл бодлыг зүрх сэтгэлд нь бий болгодог. 


     Хүмүүн бидэнд тохиолддог өвчин эмгэг нь зовлон юм. Зовлонгийн шалтгааныг бусдаас хайх бус өөрөөсөө хайх хэрэгтэй. Тиймээс эмч эмнэлгийн мэргэжилтэнгүүд бусдыг зовлонгоос ангижруулж аврах эрхэм үүрэгтэй буян төгөлдөр нэгэн байх ёстой. Тухайлбал, нуурын шаварт шигдсэн хоёр хүн хэн нэгнийгээ гүн шавраас татаж гаргах боломж маш муутай. Тиймээс тэр хоёрыг татаж гаргах хэн нэгэн буянтан хэрэгтэй. Энэ лугаа адил эмч эмнэлгийн мэргэжилтнүүд өвчний зовлонд нэрвэгдсэн нэгнийг эрдэм мэдлэг,  чадвар дадал, буянт сэтгэл зэрэг олон зүйлээ зориулж байж эмчилж эдгээдэг. Зарим тохиолдолд эмч хүнд өндөр мэдлэг чадвар байсан ч ёс зүй, буян сэтгэл дутсанаас болж төгс тусалж чадахгүйд хүрдэг. Тиймээс манай сургууль оюутан залуустаа уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны мэдлэг, чадвар дадал олгож мэргэжилтэн болгохоос гадна цэвэр ариун ёс зүйтэй, нүгэл хилэнцийг тэвчсэн, буян төгөлдөр бодьсадвагийн явдал мөрийг эрхэмлэж байхыг сургадаг. 


    Эмч хүн эрдэм мэдлэг чадвар дадлаас гадна буян төгөлдөр байх нь чухал. Буяны хүч сэтгэл дутваас заримдаа эмчлүүлэгчдээ тусалж чадахгүйд хүрдэг. Эмч анагаах ухаантнууд эмчлүүлэгчээ буяны садан хэмээн ойлгох нь чухал юм. “Энэ хүн өнөөдөр зовж байгаа боловч, надад буян хураалгах гээд хүрээд ирж дээ, хөөрхий минь” гэж бодож чин сэтгэлээсээ туслах нь буян их хураадаг. Тэр хүн нь бурхны бүрэлваа ч байж болно. Тиймээс “Би энэ хүнийг алагчлахгүй туслаад өөрийнхөө буяныг арвижуулъя даа. Бусдын зовлонг гэтэлгэж өгье дөө” гэсэн сэтгэлээр хандана. Гэх мэтчилэн ёс зүй сайхан сэтгэлийн номыг зааж сургаагүйгээс болоод зарим хүмүүс ёс зүйгээ ихээхэн алдаж байгаагаас болж нийгэмд муу сэтгэлийн цөв болж байгаа нь харагддаг. Харин манай сургуульд суралцагч оюутан залуус маш гэгээлэг өндөр хэмжээний ёс зүй, зөв мэдлэг төлөвшилтэй хүн болж төгсдөг. Үүнээс харахад бид монголынхоо залуус хойч үеийнхэндээ зөв ухамсар, ёс зүй, нинж асралын сэтгэлийг зааж сургаж өгвөл тэд маань сайн сурч амьдралдаа хэвшил болгож сайн сайхан ажиллаж амьдардгийг манай сургуулийн төгсөгчид бодитоор харуулсан нь гайхалтай юм.     


     Тэгэхээр “Оточ Манранба” их сургуульд сурч байгаа оюутан залуус хүмүүжил төлөвшил сайтай болж төгсдгөөрөө онцлогтой. 

 

 

     ESA—Хүнд ийм төлөвшлийг бий болгох амаргүй шүү дээ?


    -Тийм. Буддын болоод энэ уламжлалт анагаах ухаан дотор айлдсан ёс зүйн чухал мэдлэгийг орчин цагийн болон уламжлалт анагаах ухааны сургуулиудад төдийлөн заадаггүй нь харамсалтай. Ер нь бараг ганцхан зааж байгаа сургууль нь манайх л байгаа байх. 


    Тусгай мэргэжил эзэмшихийн зэрэгцээ асар өндөр баттай ёс зүйтэй өөрийгөө ч мэддэг өрөөлийн зовлонг ойлгож чин сэтгэлээсээ  хайрлах энэрэх сэтгэлийг сураад хүний бие сэтгэлийг зовлон зүдгүүрээс нь аварч тусалдаг эмч, сувилагч, эм зүйч, буддын судлаач (буддын гүн ухаан, зурхай) нарыг бэлтгэж байна. Би шавь нартаа, “Миний хүүхдүүд, миний шавь нар хүний сэтгэлд зураг болж үлдэх нь чухал” гэдэг юм. Бид бүхэн хэн нэгэнд тусламж дэмжлэг хэрэгтэй байх цаг үед нь жинхэнэ нинж асралын сэтгэлээс тусалж чадвал тэрхүү сайхан буянт үйл нь тэр хүний зүрх сэтгэлд хадгалагдан үлддэг. Хүний зүрх сэтгэлд зураг болж үлдэнэ гэдэг аугаа юм шүү дээ. 

 

 

    ESA— Яаж ч хичээгээд эмч болж чаддаггүй хүн гэж байдаг уу. Өөрөөр хэлбэл уламжлалт анагаах ухааны эмч болох хүсэлтэй хүнд заавал байгалиас заяасан онцгой мэдрэмж, авьяас шаардлагатай байдаг уу?

 

     —Уламжлалт анагаах ухааны номонд эмч болох шаардлагад оюун билэг төгөлдөр, баттай ухааны цар хэмжээ их, хурц сэргэлэн ухаантай, аливааг хурдан түргэн сэтгэдэг байх талаар авч үзсэн байдаг. Тийм ухаан байлаа ч сэтгэлээ номхотгож чадаагүй, ёс зүй, хүмүүжил сэтгэлийн чиг хандлага буруу дорой бол сайн эмч болж чадахгүй. Эмчлүүлэгч нар биднээс буян, мэдлэг, чадвар, дадал шаардана. Тэгэхээр мэдлэг чадварын цаана ёс зүй, буянт зөв сэтгэл дагалдаж байх учиртай. 


    Хүнийг төгс болгож сургах нь багш нарын хувьд ч, сургуулийн хувьд зөв  бодлого, олон жилийн хөдөлмөр шаарддаг.  


     Манай сургуульд суралцдаг хүүхдүүдийн эцэг, эх ирээд Таны сая асуусныг асуусан. “Манай хүүхэд 10 жилдээ жаахан сахилгагүй байсан юм. Танай сургуульд ороод 2-3 сар болсны дараа дүү нараа хүмүүжүүлээд, аав ээждээ үнэн ном хэлж яриад сайн засарч хүмүүжилтэй болоод байна. Та бүхэн яг юу заагаад манай хүүхдийг ийм сүрхий болгочихов оо?” гэж байсан юм.  Би хүмүүжил ёс зүйн талаар заадаг тухайгаа л хэлсэн дээ. Тэр оюутан дээдийн ном сонсоод өөрийгөө засч байна шүү дээ. Дээдийн ном бол засах гэсэн утгатай. Юуг засах вэ гэхээр сэтгэлийг засах номт ёс зүйн мэдлэг ухаан юм.  


     Мөн манай нэг шавь дүүргийн эмнэлэгт гурван жил ажиллаж ажлаа сайн хийж байгаа тухай ярив. Гэхдээ “Нэг зүйл айлтгая” хэмээв. “Багш аа, би энд сурч байхдаа сайхан ном үзсэн. Миний ажлын эргэн тойронд атаа жөтөө, хов жив, өрсөлдөөн ёс зүйгүй олон зүйл тулгардаг.   Тийм орчинд байгаад байхаар нөгөө үзсэн сайхан зүйлс маань алдагдаад байгаа талаараа хэлэв. Шавьдаа би,  “Орчлонгийн зовлон бэрхшээлийг биеэр чи үзэж сонсож бодож байгаа тань маш сайн байна” гэж байна. Бурхан багш бээр бидний амьдарч буй энэхүү орчлон ертөнцийг зовлонгийн мөн чанартайг сануулаад, “Орчлонд зүүний үзүүрийн төдийхөн ч амгалан огт үгүй” хэмээсэн болохоор орчлонгийн зовлонг амар амгаланд урвуулж чаддаг сайн номт ёс зүйгээ улам баяжуулж хичээл, шамдал, тэвчээрээр ялж амар амгаланг бүтээдэг талаар үзсэн номт ёс зүйг нь дахин сануулж сайхан ярилцаж байсан. 


    Манай энэ нийгэм хэрхэн бохирдож байгааг эндээс харж болно. Сайхан сэтгэл бодол, ёс зүйтэй хүмүүс нь цөөнхдөөд, муу муухай зүйл боддог хүмүүс нь ихэдчихээд байна. Хүн болгонд сайхан сэтгэл байдаг, гэвч түүнийгээ хиртүүлээд, муу сэтгэлээ хөгжүүлээд байгаа нь бидний том алдаа болж байна.

 

 

    Уламжлалт анагаах ухааныг ДЭЛХИЙН БРЭНД болгон

хөгжүүлэх боломж бидэнд бий

 


     ESA—Уламжлалт анагаах ухааны салбарын хөгжил өнөөдөр аль шатандаа байна гэж та хэлэх вэ?


     —Монголчууд уламжлалт анагаах ухааныг олон мянган жилийн туршид ихээхэн хөгжүүлжээ. Онол, практикийг хослуулаад олон мянган жилийн турш ард түмнийг эмчилж байсан аугаа мэдлэг, дадлага туршлага, ном сурах бичиг, номын дамжлага бидэнд өнөөдөр өвлөгдөн үлдэж бид түүнийг нь үргэлжлүүлэн хөгжүүлж бусдад зааж сургаж тусалж байна. Бид өнгөрсөн 80 орчим жил уламжлалт анагаах ухааны сургалт мэдлэгийг хааж боосноор барахгүй хүмүүсийн оюун санаанд уламжлалт анагаах ухааны талаар буруу сурталчилж байсан нь уламжлалт анагаах ухааны хөгжилд саад бэрхшээл учруулсан.   

 

    Ардчилсан нийгэм рүү шилжсэн эхний он жилүүдэд уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухааны дайвар мэт бас европ анагаах ухааны бодол чиглэлтэйгээр хөгжүүлэх байдал давамгайлж байсан тал бий. Бид уламжлалт анагаах ухааныг өөрийнх нь мөн чанар, сургалт, эмнэлэг, эм үйлдвэрлэл, уламжлалт өв соёлыг нь хадгалан орчин цагийн анагаах ухааны салбарын хөгжилтэй уялдуулан хөгжүүлж ирсэн. Өнгөрсөн 28 жилд уламжлалт анагаах ухааны салбар нилээд амжилт бүтээлтэй хөгжиж ирсэн. Төрөөс уламжлалт анагаах ухааны бодлого ч гаргасан. Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Боловсрол, эрүүл мэндийн сайдын тушаал зэрэг хууль эрх зүйн бичиг баримтуудыг бид салбартаа хэрэгжүүлжэн мөрдөж ажиллаж байна. Харин саяхан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухааны хэлтсийг байгуулсан нь манай салбарын хөгжилд ихээхэн дэвшил авчирна хэмээн бид итгэж найдаж байгаа. Ингэснээр энэ салбарын хөгжил цаашид улам эрчтэй явах юм байна гэж бодож байгаа. Монголын төрөөс уламжлалт анагаах ухааны талаар цаашид бодитой арга хэмжээнүүдийг авч ажиллах хэрэгтэй байна. 

 

 

    ESA—Тухайлбал?

 

    —Уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдэх. Уламжлалт анагаах ухааныг цогц байдлаар нь дотоод, гадаадад эрчимтэй хөгжүүлж бодит үр дүнд хүргэх төрийн бодлого зарим талдаа учир дутагдалтай байна. Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах сайхан боломж бидэнд байна. Би монголын уламжлалт анагаахын эмч нар ирээдүйд дэлхийд монголын нэрийг гаргасан сайн эмч мэргэжилтэн байна гэдэгт бат итгэлтэй байдаг. 

 


    ESA—Эмч нараа гадаадад аваачина гэдэг нэг талаасаа бид өөрсдөө технологио, генетик нөөцөө  алдаж байгаа нэг хэлбэр биш гэж үү. Эсрэгээрээ, гадны үйлчлүүлэгч нарыг дотооддоо татах бодлого хэрэгжүүлэх боломж хэр байгаа вэ. Ер нь аль гарц нь таньд илүү санагддаг вэ?


    — Монголын эмч нар гадагшаа гарч дэлхийн эмч нартай ном хаялцах цаг үе ирж байна. Уламжлалт анагаах ухааны эм эмчилгээ, сургалт нь зөвхөн монголчуудад төдийгүй дэлхийн хүн ардыг эмчилэхэд зориулсан аюулгүй, үр дүнтэй, онол практикаар нотлогдсон, шинжлэх ухааны үндэслэлтэй анагаах ухаан учир бид дэлхийд монгол анагаах ухааныг хөгжүүлэх нь чухал юм.   


    Таны хэлдгээр, гадаадынхныг монголд авчирч эмчилж байгаа хамгийн том байгууллага бол “Манба дацан” эмнэлэг гэж би бодож байгаа. Өнөөдөр энэ эмнэлэгт гадаадын арав гаруй орноос хүмүүс ирж хэвтэж байна. Гадаад, дотоодын  эмчлүүлэгчдийг бид мэргэжлийн өндөр түвшинд үр дүнтэй, ёс зүйтэйгээр эмчилж эдгээдэг. Эрүүл мэндийн аялал жуулчлал “Манба дацан” нэгдсэн эмнэлэгт бодитой хэрэгжээд эхэлчихсэн. 

 

 

     ESA— Европ эмч нар энэ мэдлэгийг өөрийн болгож авлаа ч гэсэн монголоос өөр нөхцөлд эмчилж болохгүй өвчин эмгэг гэж байдаг уу?

 

    —Байж болно. Жишээлбэл, бие сэтгэлийн аливаа өвчнийг эмчилгээ, судар тарнитай хавсарч эмчлэх арга дадлага туршлагыг гадаадынхан сурч судлахад нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Бидний хувьд олон өвчнийг эдгээдэг ноу-хау брэнд эмчилгээнүүд олон байдаг. 

 

 

“Монгол шиг антибиотикийн ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ улсыг  би мэдэхгүй”

 

 

    ESA—Уламжлалт эмчилгээний арга эртнээс ном, сударт тэмдэглэсэн тэр л хэвээрээ уламжилж явдаг уу. Эсвэл орчин цагт үүнийг илүү баяжуулж авч явдаг уу? 

 

    —Ерөөсөө хүнд тохиолдох өвчнүүд, хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш байж л байсан байна. 5000 жилийн өмнө хавдар байж л байж. 3000 жилийн өмнө хавдрын тухай бичээд л, эмчлээд л явж байсан байна. Өнөөдөр хавдар байж л байна. Гэтэл одоо шинээр гарч байгаа өвчнүүд нь юу вэ гэхээр, яг химийн элементэд хордсон, антибиотикийн хордлогод орсноос үүдэлтэй энэ олон өвчин байна. 


    Уламжлалт анагаах ухаанд 3000 жилийн тэртээ “Мана дөрөв” гэдэг эмийг хэрэглэж байсан. Одоо тэрийг хэрэглэхэд яг л өнөөдрийн энэ өвчнүүдийг эдгээж л байна. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны эм тан бол хэзээ ч  дэлхийн эмийн жагсаалтаас хасагдахгүйгээр кодлогдчихсон гэж би ойлгодог. Өнгөрсөн он жилүүдэд хэрэглэж байсан европ эм, эмийн бүтээгдэхүүнүүд хоруу мөн чанар ихтэй хэмээн дэлхийн эмийн жагсаалтаас хасагдчихаж байгаа юм. Өнөөдөр уламжлалт анагаах ухаанд цөсний чулуу хайлуулахад хэрэглэдэг эмчилгээ хэдэн мянган жилийн өмнө хэрэглэж байснаасаа үл хамаараад орчин цагийн цөсний чулуу хайлуулах эмчилгээнд хэрэглэгдэж үр дүнгээ үзүүлсээр л байна. Уламжлалт анагаах ухааны эм тан, эмийн олон төрөл зүйлийн эмийн бүтээгдэхүүнүүд нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд нэг эрхтнийг эмчлэх нэрийн дор бусад эрхтнийг хордуулдаггүйгээрээ мөн чанар үр дүн сайтай байдаг.   


    Шинжлэх ухаан уламжлалт анагаах ухааны эмийн кодлогдсон зарчмыг сайн судлавал нэлээд шинэ ололт амжилтад хүрнэ. 


     Монгол шиг антибиотикийн замбараагүй хэрэглээтэй ийм улсыг би мэдэхгүй.  Монголд бол хэн дуртай нь эмийн санд очоод л өөрсдөө шууд аваад хэрэглэдэг. Гэтэл дэлхий нийтээрээ антибиотикийн хяналтгүй хэрэглээнээс татгалзаж байна. 

 


    ESA— Уламжлалт эмчилгээний маш чухал нэгэн хэсэг нь эм тан. Эм тангийн орц, найрлагад орж байгаа ургамлуудын нөөц, түүхий эд манай улсад хангалттай бий юу?


     —Одоогийн байдлаар Монгол Улс өөрийнхөө байгалийн цэвэр экологийн ургамлыг ашиглаад эмээ хийгээд байхад бололцоотой л байна. Цаашдаа их хэмжээгээр ашиглаад ирвэл ховордож байгаа зарим эмийн ургамлыг тарималжуулах биотехнологи, нанотехнологийг ашиглаж хэрэглэх ирээдүй бий болж байна.Тарималжуулж байна гээд химийн элемэнтээр бордоод эхэлбэл буруудна. Яг байгалийнх нь жамаар л ургуулах хэрэгтэй. Ер нь цаашдаа судалгаа  шинжилгээ нилээд хийх шаардлагатай. 


     Нөгөө талаар азийн орнуудын эмийн түүхий эдүүд маш их ховордож байгаа. Монголчууд энэ сайхан байгаль дэлхийгээ ашиглаад тэдэнд дутагдалтай байгаа эмийн ургамлуудыг шаардлагынх нь дагуу тарьж ургуулаад амьдралаа дээшлүүлэх томоохон бизнесийн боломж байгаа. Сэрүүн, халуун бүсэд  ургуулж тарималжуулах ургамлууд олон байдаг. 

 


     ESA—Та энэ хугацаанд хэчнээн шавь бэлтгэв. Тэдгээрээс хэчнээн нь багш болсон бэ?


    —Манай сургууль эмч, эм зүйч, сувилагч, буддын судлаач мэргэжлээр олон хүмүүсийг төгсгөн гаргасан. Манай төгсөгчдийн 98% нь өөрсдийн мэргэжлээрээ төр, хувийн хэвшлийн байгууллага, эмнэлэг сургуулиудад ажиллаж байгаа судалгаа гарсан. Манай төгсөгчдийн 20-иод хувь нь Япон, Америк, Англи, Польш, Турк, Хятад, ОХУ, Швед, Швейцарь, Солонгос зэрэг 12 оронд уламжлалт анагаах ухааныхаа эмч мэргэжлээр ажиллаж байна. Манай төгсөгчдөөс анагаах ухааны доктор, магистр, тэргүүлэх зэргийн эмч мэргэжилтнүүд олноор төрөн гарч төр засгийн өндөр шагнал хүртсэн хүмүүс ч олон байна. Мөн тэдний дундаас улсын болон хувийн хэвшлийн анагаах ухааны дээд сургуулиудад багшилж байгаа шавь нар маань олон байна. Эмч нар ч гэсэн эмчлүүлэгчдийнхээ багш нь байдаг.  

 

 

“Би олон мянган хүний зүрх сэтгэлд ЗУРАГ БОЛЖ үлдсэн”

 

 

     ESA— Д.Нацагдорж гэдэг хүн мөнх биш. Хэзээ нэгэн цагт энэ ертөнцөөс буцах болоход тэ энэ салбарт нэг ийм зүйл хйичихсэн байх юм сан гэж бодож явдаг зүйл чинь юу вэ. Эсвэл та түүнийгээ хийчихсэн гэж үзэж байна уу?

 

    — Миний хувьд уламжлалт анагаах ухааны салбарыг орчин цаг үед цоо шинээр, дахин үндэслэн байгуулаад хийх ёстой, холбогдолтой олон зүйлийг хийсэн гэж бодож байна. 1990  онд монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв “Манба Дацан” хэмээх байгууллагыг байгуулж улмаар 1991онд одоогийн Оточ Манрамба их сургуулийг байгуулсан. Тэр цагаас уламжлалт анагаах ухааны үндэс, өв уламжлал, ном шүнг нь хадгалсан орон хийд, эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэр, судалгаа шинжилгээ, гадаад дотоодод хөгжих бүх л зүйлийг эн тэнцүүхэн цогцоор нь хөгжүүлсэн учир манай хамт олон монголдоо төдийгүй дэлхийд уламжлалт анагаах ухааныхаа нэрт хүндийг өндөрт авч яваа учир бидэнд бахархах зүйл их бий.    


     “Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз” гэдэгчлэн шавь нар маань ч энэхүү анагаах ухааныг арван зүгт нь арван тавны сар адил дэлгэрүүлэн хөгжүүлж байна.  


     Яг үнэнийг хэлэхэд энэхүү их ажил үйлсийг хийж бүтээхэд маш хэцүү цаг үеүдийг хичээл зүтгэл, ухаанаар, бусдын тусаар бүтээж явсан он жилүүд олон байсан. Өнгөрсөн хугацаанд олон мянган хүмүүсийг үзэж эмчилж, тусалж дэмжиж    тэдний зүрх сэтгэлд зураг болж үлдсэн. Амьтан бүгдийг зовлонгоос аварч туслах буяны зам уудам учир надад нас, буян байгаа.

 

 

     ESA— Тэгэлгүй яахав...


    —Тэгэхээр цаашид улам сайхан хөгжүүлж явна хэмээн бододж байгаа. Өөрөө ч бас сурах зүйл их байна.


     Тэгэхээр, энэ олон сайхан эмч мэргэжилтнүүд, уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж байгаа чин зоригт хувь төгөлдөр эрдэмтэн мэргэд, шавь нар, ард түмэнтэйгээ хамтарч дэлхийд уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байдаг шүү дээ. 

 

 

    ESA—Та яагаад зүгээр л лам болж болоогүй юм. Уламжлалт анагаах руу таныг хөтөлж оруулахад нөлөөлсөн учир шалтгаан юу байв?

 

    —Хүн нас ахих тусам өнгөрсөн амьдралаа их сайн эргэцүүлж боддог юм байна л даа. Аав, ээж хоёр маань сар шинээр нэг судар гаргаж ирээд нэг сайхан тавьж зул өргөчихөөд л 2-3 хонуулаад буцаагаад авдрандаа далд хийчихнэ. “Ямар юм болохоороо дээш нь ингэж хүндэлдэг юм бол, дотор нь юу гээд биччихсэн байдаг юм бол?” гэж их бодно оо. Бага наснаасаа судар номон дотор юу гэж байдаг юм бол гэж дотроо их сонирхоод л явдаг хүүхэд байсан. Ингээд би 1975 оноос эхэлж өөрөө уйгаржин монгол бичгийг бие дааж уншиж сурсан даа. Тэгэхэд 19-тэй байж. Уйгаржин монгол бичгээ уншдаг болчихонгуутаа Дорж гуайн “Түвд хэлийг сурах нь” гэдэг номноос анхлан төвд үсэг өөрөө үзэж судлаад улмаар дээдийн ном заах багштайгаа учирсан. Тэр багш маань надад монгол уйгаржин бичгийг улам гүнзгийрүүлж заагаад, түвд ном ч заасан. Тэр багш маань хатанбаатар Магсаржавын цэргийн эмч, маарамба явсан хүний шавь, зурхай, анагаах ухааны номыг гүнзгийрүүлэн судалсан багш байсан. 1978 онд техникум төгсөөд багштайгаа байнга холбоотой байж анагаах ухааныхаа номыг гүнзгийрүүлэн үзэж байгаад Гандантэгчинлэн хийдийн хамба Гомбожав гавжтай уулзаж шашны сургуульд хэрхэн сурч болохыг мэдсэн. 1980 онд шалгалт өгч, шашны их сургуульд орсон. Шашны их сургуульд орж лам болоод бурхан шашны номоо үзэнгээ анагаах ухааны номыг судалж явсаар тэр үеийн их алдартай сайн Санжаажав, Доржжанцан нарын олон сайхан оточ маарамбуудтай танилцаж дадлага туршлага хуримтлуулж явлаа. 1981 оноос багш нар минь “Ойр зуурын эм тан хийж хүмүүст тусалж бай” хэмээсэн аман зарлигийг нь дагаж эм тан хийж хүн эмчилж байлаа. 


    Шашны их сургуулиа төгсөөд Монгол Улсын Их Сургуулийн гадаад харилцааны сургууль, Энэтхэгийн Дармасалад Түвдийн эмнэлгийн сургуульд суралцаж ирсэн. Уламжлалт анагаах ухаан нь буддын таван их ухааны нэг нь мөн. Лам болж эрдэмтэн багш нараараа ном заалгаж явснаараа буддын их бага арван ухааны номыг багш нарынхаа ачаар судлаж явдагтаа сэтгэл хангалуун байдаг. 


    1990 онд Гандантэгчилэн хийдийн хамба Гаадан гуайд болон удирдлагуудад “Манба Дацанг байгуулъя” гэсэн саналаа тавьсан. Тэр хүмүүс маань баяртай хүлээж авсан ч тухайн үед цаг үе, боломж муутай байсан учир өөрийн чин сэтгэл ерөөл буяны хүчээр одоогийн “Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв Манба Дацан”-гаа байгуулсан түүхтэй. 

 

 

    ESA— Ярилцсанд баярлалаа. 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 6 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (6)

Maira /105.112.38.198/

2018-08-26 05:38

Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ЖИЛ ЛИСС ХХК-ийн зээлдэгч Калифорни. Би өнөөдөр маш сайхан өдөр байна ЖЕЙЛС ЖИШИГ ЛУЙН НЭМЭГДЭЛ БОДЛОГО , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдан авахаар болсон Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө Миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзээд сэтгэлээр унасан, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх ёстой байсан тул би очсон a Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй боловч би өөрийнхөө туршиж үзсэн 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад [хориотой үг]рдлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанид зээлээ авч, Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээлгэн өгсөн.  Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг.

Хариулах 0 0
Зочин /94.217.142.163/

2018-07-30 20:45

Yarij baigaa lam ni yamar muuhai luivarchin tsarai ve

Хариулах 0 0
williams owen /197.211.61.53/

2018-05-09 20:03

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0
Jonson /197.211.61.53/

2018-05-01 13:04

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0
Зочин /66.181.161.116/

2018-04-26 09:54

Манай уламжлалт анагаах ухаан аугаа шүү. Үүнийг залгамж халаа болгон нэр төртэйгөөр авч яваа энэ хүнд талархахгүй байх аргагүй

Хариулах 0 1
Зочин /66.181.166.229/

2018-04-26 09:50

Ene emneleg haana baidag we. Ene hvntei yaaj uulzah we

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.