Герман: Сирийн иргэдийг хайхралгүй ОРХИЖ болохгүй

2018-04-25 17:21
Өнгөрсөн онд Герман улс Сирийн хамгийн том хандивлагч орон байсан

    НҮБ-аас донор орнуудад хандан гаргасан уриалгын дагуу ХБНГУ Сирийн нутаг дэвсгэр дэх дүрвэгсэдэд үзүүлэх тусламжийн хэмжээгээ нэг сая евро /1,22 сая ам.доллар/-гоор нэмэгдүүлж буйг тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас өнөөдөр /2018.04.25/ мэдэгдлээ.




    Тус улсад одоогоор яаралтай тусламж шаардлагатай 13 сая орчим дүрвэгсэд бий. Хайко Маас Сирид үзүүлэх тусламжийн асуудлаар Брюселльд ирээд байгаа бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ “Сирийн иргэдийг хайхралгүй орхиж болохгүй” гэжээ. Мөн тэрээр Германы засгийн газар ирэх зун нэмж 300 сая еврогийн тусламж үзүүлэх болно хэмээн мэдэгдсэн юм. 

 

    Энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Сирийн зөрчлийг улс төрийн аргаар шийдвэрлэх байр суурийг Герман улс хатуу баримталсаар ирсэн гэдгийг тэрээр цохон тэмдэглэлээ. 

 

    Энд нэмэхэд: Өнгөрсөн жилийн турш НҮБ-ын Сирид үзүүлэх тусламжид Герман улс хамгийн том хандивлагч орон байсан төдийгүй 2012 оноо хойш тус улс Сирид нийт 4,5 тэрбум еврогийн тусламж олгосон юм.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.