Чернобылийн сүйрлийн өдөрт: Гамшиг болсон бүсэд өнөө ч хүн амьдардаг

2018-04-26 14:56

 

ESA:  Одоогоос 32 жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэн дэх, эрчим хүчний салбарт гарсан хамгийн аймшигт осол болсон юм. Энэ бол Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрэл байлаа. 



  1986 оны 04 дүгээр сарын 26. Бямба гариг. ЗХУ-ын Чернобылийн АЦС дээр дэлбэрэлт болов. Энэ бол атомын эрчим хүчний түүхэн дэх хамгийн том сүйрэл байлаа. Сүйрлийн улмаас хөгжин цэцэглэж байсан хот хормын төдийд хаягдсан балгас болж, ойр хавь нь тэр чигтээ аюултай цацраг идэвхит бүс болсон юм. Итгэмээргүй сонсогдох ч Чернобылийн сүйрлээс үүдсэн радио идэвхит цацрагийн хэмжээ Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтөөс ч илүү байсан гэдэг.

 

1.    Хүний буруутай ажиллагаанаас үүдэлтэй хамгийн аймшигт сүйрэл

 

  Мэргэжилтний буруутай үйл ажиллагаа болон реакторын гэмтлээс үүдэн сүйрэл   гарсан гэдэг. Осол гардаг шөнө цацрагт хордож 2 ажилчин амиа алдсан бол хэд хоногийн дараа 28 хүн амиа алджээ.

 

2.    Жирэмсэн эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхийг зөвлөж байв

 

  Сүйрлийн хор уршиг зөвхөн ойролцоох бүсийг хамарсангүй. 3000 гаруй километрийн цаана байх Ирландад цацраг идэвхит бороо орж байжээ. Дэлбэрэлтийн дараа асар том цацраг идэвхит үүл хил давж, энэ нь Европ даяар эрүүл мэндийг хамгаалах асуудалд заналхийлж байлаа. Гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр гэж үзсэн тул жирэмсэн эмэгтэйчүүдийг үр хөндүүлэхийг зөвлөж байв.

 

3.    Чернобылд өнөө хэр нь хүн амьдардаг

 

 

  Өнөөдөр энэ бүсэд 500 орчим хүн амьдардаг. Тэдний ихэнх нь өндөр настнууд. Хөгшчүүд гучаад жилийн өмнө хаягдсан, аймшигт балгас болсон байрнуудын алинд нь ч амьдрахыг зөвшөөрдөг. Тусгаарлагдсан бүсд ажил хэрэг явагддаг, гэхдээ аюулгүйн үүднээс зөвхөн 14-өөс дээшгүй хоног байхыг зөвшөөрдөг юм байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

johnson /197.211.61.53/

2018-05-01 13:12

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.