“Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг дотоодын ХАНДИВ, ТУСЛАМЖААР бүтээн байгуулна

2018-04-27 13:54



     “Вэлүү” сан, “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг,  “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-аас “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг байгуулах төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 




     “Нарны хүүхдүүд-1” төслийг Канадын иргэн, хатагтай Жули Вэлүү санаачилсан бөгөөд Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг тохилог дулаан, эрүүл орчинд сурч хүмүүжүүлэх зорилгоор уг цэцэрлэгийг байгуулсан аж.

 

    “Вэлүү” сангийн хэрэгжүүлдэг хамгийн том төсөл болох “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгт одоогоор зорилтот бүлгийн 150 хүүхэд хамрагдаж буй бөгөөд хажуудаа орон нутгийн хүмүүсийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор жижиг оёдлын цех байгуулан ажиллаж байна. Мөн "Орон нутгийн номын сан", "Гэр ээж" хүүхэд асрах хөтөлбөр, "Зуны зуслан", "Тэтгэлэгт оюутан" гэх мэт туслах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм.

 

    Улаанчулуутын хогийн цэг найман км хүртэл үргэлжилдэг бөгөөд “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг хогийн цэгийн зүүн хойд хэсэгт байрладаг. Иймд хогийн цэгийн баруун захаар амьдарч байгаа хүүхдүүдэд хүрэхийн тулд “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг  барих үйл ажиллагааг эхлүүлээд байна. 

 

     “Вэлүү” сангийн үйл ажиллагааны менежер Ц.Буд: “Нарны хүүхдүүд-1” төсөл маань манай “Вэлүү” сангийн дэд ерөнхийлөгч, Канад улсын иргэн Жүли Вэлүүгийн санаачилга, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж, гадны голдуу байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Харин “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг бид дотоодын хандив, тусламжаар бүтээн байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү сайн санааны үйлсийг маань Нийслэлийн Засаг дарга дэмжин ажиллаж байгаад баяртай байна. 

 

    Та бүхэн мөнгөн тусламжаас гадна хувцас, ном дэвтэр зэргийг хандивласнаараа энхрий бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээ бэлэглэхэд хувь нэмэр оруулах болно.

 

    Мөн Вэлүү сангийн “САР БҮРИЙН ИВЭЭН ТЭТГЭЧ” хөтөлбөрт хамрагдснаараа 150 бяцхан үрсийг хоол, ундтай, дулаан байранд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Хандивын хэмжээ хэд байх нь чухал биш иргэн Таны оролцоо хамгаас чухал.

 

    Хандивын арга хэмжээ 2018 оны тавдугаар сарын 4-ний өдөр “Элит” төвд зохион байгуулах бөгөөд тус арга хэмжээнээс цугласан орлогыг “ВЭЛҮҮ” сангаас хэрэгжүүлж буй Улаанчулуутын хогийн цэгийн баруун захад баригдах “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийн бүтээн байгуулалтад 100 хувь зарцуулах юм.
 
Хандивын данс: Ариг Банк: 2108002087
Хандивын арга хэмжээ: Зуу Зуун Бяцхан Зүрх / Zuu Zuun Byatskhan Zurkh
Холбоо барих утасны дугаар: 9501-1651, 7000-0474
 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.