Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлыг Японы талтай 30 жил ХАМТРАН ЭЗЭМШИНЭ

2018-04-27 15:55

      УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Төслийн товч танилцуулгыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өгч, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өглөө.



 

      УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гишүүний тавьсан олон асуултад хариулт өгсөнгүй. Засгийн газар ийм хайхрамжгүй хандаж болохгүй. Долоон асуулт тавьж байхад нэг ч асуултад хариулаагүй, бүрхэг мэдээлэл өгч байна. Анх зураг төслөөр 247 сая ам.доллараар баригдана гэж байсан. Одоо 650 сая ам.доллар болсон байна. Яагаад энэ зээл нэмэгдсэн юм бэ. Судалж үзсэн үү?

 

      Ажлын хэсэг: Анхны ТЭЗҮ, зураг төсөл 2006 онд хийгдсэн.  Гурван төрлийн шалтгаанаар үнэ нэмэгдсэн. 2013 онд УИХ-аас Аудитын байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулж, газар дээр нь ажилласан. Тухайн үед ажлын хэсэг тодорхой дүгнэлт гаргаж байсан. Өртөг нэмэгдсэн шалтгаан нь 2006 оноос хойших ханшийн өсөлт, барилга байгууламжийн хувьд тунел зэрэг байгууламж нэмэгдсэн зэрэг шалтгаанаас болж өртөг нэмэгдсэн.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ асуудал орж ирэхэд барилгын чанар маш муу, агааржуулагч байхгүй, стандартын шаардлага хангаагүй гэх мэт зөрчлүүд байгаа гэж ярьж байсан. Энэ зөрчлүүдийг арилгасан уу?

 

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ:  Анх онгоцны буудлыг барихдаа гоё буудалтай болно гэж бариагүй. Ер нь бол нисэхийн аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн, аюулгүй байдлыг маш сайн хангасан барилга байгууламж барих ёстой гэдгийг Японы талаас ч манай талаас ч ярьсан. Засварын ажил 98,9 хувьтай хийгдсэн. 2018 оны арваннэгдүгээр сард анхны нислэгээ хийхээр төлөвлөж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Би маш тодорхой асуулга тавьсан боловч тодорхой хариулт өгсөнгүй. Шинэ нисэх буудлын өртөг нэмэгдсэн шалтгаан болон Японы компани яагаад 51 хувийг эзэмших болсон бэ. МИАТ компанийн хувь заяанд маш их санаа зовж байна. Энэ компанийг хувьчилна гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Анхны ТЭЗҮ болон зураг төсөл 2006 оны үнэ ханшаар тооцож хийсэн байдаг. Тухай бүр нь үнэ өртөг нэмэгдсэн асуудлыг УИХ, байнгын хороогоор оруулах, танилцуулах, хяналт шалгалтын ажил хийгдэж байсан. Нисэх буудлыг цаашид  2004 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Японы талтай 51, 49 хувиар хамтран эзэмшиж, менежмент явуулна гэсэн гэрээ байгуулсан. Энэ гэрээг 30 жилийн хугацаатай хамтран эзэмшихээр хийсэн. Шинэ нисэх буудал ажиллаад эхлэхэд тодорхой хүндрэлүүд гарч магадгүй. Тэр бүхнийг тооцоолж, тодорхой менежмент хийж байгаа. МИАТ компанийг хөл дээр нь босгох, салбарын хөгжлийг харж 49 хувь хүртэл хувьчлах боломжтой гэсэн байр сууриа би сайдын хувьд хэлсэн. Гэвч одоогоор тодорхой шийдэл гаргасан зүйл байхгүй байгаа.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

Зочин /192.82.78.172/

2020-04-15 14:34

Хорвоогын хамгийн агуу юм энгийнээс энгийн мэргэжил ч гэсэн агуу

Хариулах 0 0
johnson joyce /197.211.61.53/

2018-05-01 13:27

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0
Зочин /112.72.14.190/

2018-04-29 23:21

Манай улсын зууны хамгийн том түүхэн бүтээн байгуулалт. Бахархаж байна.Хариуцлага өдөр тутамд [хориотой үг]рдаж байдаг ийм чухал байгууламжийг чанд сахилга баттай улстай хамтран эзэмших нь тун зүйтэй.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.