Хөвсгөл аймгийн 15 суманд түймрийн эрсдэл НЭН ИХ АЮУЛТАЙ түвшинд хүрчээ

2018-04-27 16:27

     Он гарснаас хойш Хөвсгөлд ой, хээрийн түймэр найман удаа дэгдсэний тав нь энэ сард байв. Өвөл шувтарч, урь оров уу, үгүй юу, аюул эхэллээ. Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн зургаан суманд түймэр гарсныг цурамд оруулж, зармыг бүрэн унтраагаад байна. Гэвч Хөвсгөл аймгийн 15 сум хуурайшилтын дөрөвдүгээр зэрэг буюу түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрснийг 



 

    Хөвсгөл аймгийн нутгаар ойрын өдрүүдэд хур ороогүйн улмаас хуурайшилт нэмэгдэж өнөөдрийн байдлаар 15 сум хуурайшилтын дөрөвдүгээр зэрэг буюу түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрснийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.  Нийт нутгаар хуурайшилтай байгаан улмаас энэ сард зургаан суманд ой хээрийн найман түймэр гарч 8,5 мянган ойн талбай түймэрт шатсан байна. Зарим сумын түймэр цурманд байна. Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж 9 пуужин харавсан боловч ахиу хэмжээний хур ороогүй гэнэ. Маргааш болон нөгөөдрийн урьдчилсан мэдээгээр хур тунадасны үүлний нөхцөл бүрдэж магадгүй байгаа тул дахин нөлөөлөхөөр бэлтгэл ханган ажиллаж байгаа юм байна. 

 

    Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Хоёр-Эхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.23-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 14 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 38 иргэн, 3 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нийт 61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04:25-ны өдрийн 15:55 цагт цурманд оруулсан.

 

    Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Асганы хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

    Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ёлгос багийн “Ар-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч орон нутгийн 17 иргэн, 2 автомашинтай ажиллаж, 04.25-ны өдрийн 18:45 цагт цурманд оруулж, 04:25-ны өдрийн 22:50 цагт бүрэн унтраасан.

 

    Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Жалман” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч орон нутгийн 24 иргэн, 4 автомашинтайгаар ажиллаж, 04.26-ны өдрийн 09:00 цагт цурманд оруулж, 18:40 цагт бүрэн унтрааж, иргэн Д.Ганхуягт хүлээлгэн өгсөн. /түймэрт нийт 10 га орчим бэлчээрийн талбай өртсөн/.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

miss joyce /197.211.61.53/

2018-05-01 13:27

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.