Ким Жон Ун: Дахин пуужин хөөргөж, БНСУ-ын Ерөнхийлөгчийг ТҮГШЭЭХГҮЙ

2018-04-27 16:36

ESA: Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалт үргэлжилж байна. 


   Дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун дахин пуужин хөөргөхгүй хэмээн амлалаа. Тодруулбал, Хойд Солонгос ихэвчлэн өглөө эрт пуужин хөөргөдөг бөгөөд харин цаашид дахин пуужин хөөргөж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг сэрээхгүй хэмээн амласан талаар Өмнөд Солонгосын төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Юн Ён Чан мэдээллээ. 


  “Хойдууд пуужин харваснаас болж Ерөнхийлөгч өглөө эртлэн босох шаардлагатай болдог талаар сонссон гэж Ким Жон Ун хэлээд дахин нойрноос нь сэрээж, түгшээхгүй гэж амласан” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 


  Түүнчлэн Солонгосын хойг дахь сөргөлдөөний түүхэнд цэг тавьж, “хүсэл болсон сайхан ертөнцийг байгуулах”-ыг Ким Жон Ун уриалсан байна. 


“Ойр ойрхон уулзаж байцгаая” хэмээн Хойд Солонгосын тэргүүн мөн мэдэгджээ. 


  Ким Жон Уныг Сөүл хотод айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалж мөн мэдээллээ. Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хойд солонгосчуудын хувьд ариун дагшин газар гэгддэг Пэктусан ууланд очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 


  Хэлэлцээрийн ширээний ард суусан төлөөлөгчдийн багийн гишүүн болох, БНАСАУ-ын төрийн тэргүүний дүү Ким Ё Жон хэлэлцээрийн үеэр хоёр Солонгосыг нэгтгэх явцыг түргэвчлэхийг санал болгожээ. 


  Мөн хэлэлцээрийн үеэр олон асуудал хэлэлцсний дотор хоёр орны төмөр замыг нэгтгэх асуудлыг хэлэлцжээ. Ийн нэгтгэвэл эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр болно гэж Мүн Жэ Ин үзсэн байна. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

johnson /197.211.61.53/

2018-05-01 13:21

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.