Иргэдийн ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ буурч байна

2018-04-28 13:10

Гуравдугаар сарын байдлаар М2 буюу Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 31.1 хувьд хүрч 16.1 их наяд төгрөг даваад байна. Ялангуяа он гарсаар эхний гурван сар дараалан өссөн байна. Мөнгөний нийлүүлэлтийн бүрдэл хэсгийн өөрчлөлтийг харвал сүүлийн таван сар дараалан иргэд валютын хадгаламжаа төгрөгийн хадгаламжид хөрвүүлэх хөдөлгөөн давамгайлж байгааг Төв банкнаас мэдээллээ. Иргэдийн хадгаламжийг задлаад харвал төгрөгийн хадгаламж сүүлийн саруудад дараалан өсөж, 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна.

 

Харин иргэдийн валютын хадгаламж 1.8 их наяд төгрөг хүрч эрчимтэй буурч байна. Төгрөгийн хадгаламж сүүлийн нэг жилд 37 хувиар өсөөд байна.

 

Гуравдугаар сард Төв банк бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгохоор шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувь буюу гадаад валютын заавал байлгах хувь хэмжээнээс доогуур тогтоосон нь банкнуудын пассивын долларжилтийг, мөн түүнийг дагаад зээлийн долларжилтийг бууруулах сэдлийг дэмжих зорилготой гэж Монгол банкнаас мэдээллээ. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.