“Их Эе” хуралдаж, асуудлыг шийдвэрлэх хүртэл “Бөхийн өргөө”-г нээх боломжгүй

2018-04-28 13:49

Бөхчүүдийн үл ойлголцлын улмаас асуудлын гол бай болоод буй Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, Улсын харцага Д.Ганхуяг тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөг нээлгэхээр прокурорт хандсан байна. Гэвч Баянзүрх дүүргийн цагдаа, прокурорын байгууллагаас ирэх сарын 5-ны өдөр Ээлжит бус “Их Эе” хуралдаж, асуудлыг шийдвэрлэх хүртэл “Бөхийн өргөө”-г нээх боломжгүй гэж мэдэгджээ.

 

Бөхийн өргөөнд бөхчүүдийг үймээн самуун үүсгэсэн хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагаас болон прокурорын газраас үйл ажиллагааг нь зогсоож, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон билээ. Үүнтэй холбогдуулан “Бөхийн өргөө”-нд болох байсан барилдаанууд болон дуучдын тоглолтууд бүгд цуцлагдсан нь багагүй асуудал дагуулж буй юм. Дашрамд дурдахад, МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаар маргалдаж буй хоёр тал хоорондоо ярилцаж, эв зүйгээ ололцон ойлголцож, “Их эеэ” дахин хуралдуулах шийдвэр гаргасан. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.