"Би Би Си": Долоо хоногийн үйл явдлын ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГУУД

2018-04-29 12:52

 

    Олон улсын хэмжээнд томоохон үйл явдлаар баялаг долоо хоног болж өнгөрсөнтэй холбогдуулсан “Би Би Си” мэдээний шилдэг зургуудаа дэлгэж байна. 



 

    Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны АНУ-д хийсэн дээд хэмжээний айлчлал дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан бөгөөд тус уулзалтын уур амьсгалыг ажиглагчид “нялуун” хэмээн тодорхойлсон юм. Хэдийгээр ер бусын халуун дотно уур амьсгалтай болсон гэж байгаа ч уулзалтын төгсгөлд Макрон АНУ-ын Конгрессийн нэгдсэн танхимд хэлсэн үгэндээ Трампын бодлогыг хэд хэдэн удаа шүүмжилсэн өнгө аястай утга агуулсан. Ямартай ч Сирийн Засгийн газрын эсрэг холбоотон болж нэгдэж пуужингийн цохиолт өгсөн /2018.04.14/ гурван улсын хоёрынх  нь тэргүүний уулзалт ийнхүү амжилттай болж өнгөрсөн юм. Энэхүү зурган дээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Макроны мөрөн дээрх хагийг гөвж буй дүр зургийг буулгасан нь дэлхийд трэнд болов.

 

 

     Дэлхий дахинд ер бусын баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд маш олон бий. Үүний нэг болох “Шавраар заваарах өдөр” Умард Ирландад өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн юм. Энэ өдөр болсон тэмцээний үеэр авсан гэрэл зураг тус агентлагийн шилдэг зурагт багтжээ. 


   

 

    Индонезид хууль бусаар нефть олборлогчийн цооногт гал гарсны улмаас ойр орчмын оршин суугчдын эзэмшил газар түймэрт автан 21 хүн амиа алдаж олон арван хүн эмнэлэгт хүргэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан юм.

 

   

    Хоёр Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт тус улсуудын хил дээр орших Цэрэггүй бүсэд өнгөрсөн баасан гаригт болсон нь Солонгосын хойгийн зөрчил нааштайгаар шийдэгдэх чухал алхам байлаа. Хоёр улсын дээд хэмжээний уулзалтаар талууд харилцан ойлголцолд хүрсэн олон асуудал цаашид Хойд Солонгос, АНУ-ын дээд хэмжээний уулзалтад таатай суурь дэвсгэр боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна.

 

 

    Их Британийн Кэмбрижийн Гүн, Ханхүү Уйльям бүл нэмж гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд угсаа залгамжлагч тав дахь үеийн ханхүүдээ Луис Артур Чарльз хэмээх нэр хайрлажээ. 

 

   

     Энэхүү гэрэл зурагт Чернобилийн атомын цахилгаан станцын ослын 32 жилийн ой тохиолдуулан Беларус дахь дурсгалын хөшөөнд цэцэг өргөн буй үйл явдлыг сонирхолтой өнцгөөс харуулжээ. Энэхүү осол хүн төрөлхтөнд нүүрлэсэн хамгийн аймшигтай цөмийн үүсгүүрийн осол байсан юм.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

williams owen /197.211.61.53/

2018-05-12 09:12

ZÖVLÖGÖÖNII KhÖRÖNGIIN KhÖRÖNGÖ ORUULALT Sain sanakh, Tany sankhüügiin kheregtsee Sain baina uu, Tany sankhüügiin kheregtsee Bid khamgiin bagadaa $ 100,000,000.00 khamgiin bagadaa $ 100,000.00 khamgiin bagadaa $ 100,000,000.00, khamgiin tokhiromjtoi 3 jiliin khüütei 18 jil ba tüünees deesh khugatsaagaar olgodog. Bidentei kholboo bariarai. Fundservice0@gmail.com Biznyesiin zeel kheregtei yuu? Ta khuviin zeel kheregtei yuu? Ta mashin khudaldaj avakhyg khüsch baina Ta dakhin sankhüüjilt khüsch baina uu? Ta morgyeijiin zeel kheregtei yuu? Biznyesiin sanal esvel örgötgöliig ekhlüülekhed tand mash ikh nööts kheregtei baina. Ta itgel, Sankhüügiin daramt Biznyesiin khamtyn ajillagaany talaar bidentei kholboo barikh: I-meileer bidend sanuulakh üilchilgee üzüüldeg0@gmail.com

Хариулах 0 0
joyce anderson /197.211.61.53/

2018-05-01 13:39

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0
joyce anderson /197.211.61.53/

2018-05-01 13:38

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.