“Нүүдэлчдийн өрхийн эмч” кино Хьюстоны олон улсын наадмын ПЛАТИНИУМ ШАГНАЛЫГ гардлаа

2018-04-30 10:11

 

    Холливудын олон улсын баримтат кино наадамд оюутны шилдэг бүтээлээр шалгарсан, найруулагч Б.Мартын "Нүүдэлчдийн өрхийн эмч" кино энэ удаад Хьюстоны олон улсын 51 дэх кино наадмын “Платиниум” буюу шилдэг шагналыг хүртжээ.



    Найруулагч Б.Март өчигдөр энэхүү шагналаа гардан авсан тухайгаа өөрийн Фэйсбүүк хаягтаа ийн бичсэн байна.  “Монгол Улсаараа овоглуулан Хюстоны олон улсын 51 дэх кино наадмын шилдэг шагналыг авлаа даа. Хүрэл, мөнгө, алт гээд л шагналууд гардуулаад дууслаа. Хамт ширээнд суусан хүмүүс шагналаа авчихлаа. Миний нэр байдаггүй шүү. “За олон хүний алга ташилт, шуугианд нэрээ сонсоогүй юм болов уу, эсвэл би шагнал авахгүй юм байна” гэж бодоод сууж байтал завсарлагаан болчихлоо. Ширээний хүмүүс манаь “Чи очиж асуусан нь дээр байх аа” гэж байна. “За яахав, арга хэмжээ дууссан хойно асууя” гэж бодоод сууж байтал “Одоо сүүлийн шилдэг, Платиниум шагнал гардуулна” гэлээ. “Минийх ч юу гэж үүнд нь шалгарах билээ дээ” гэж бодож суутал хамгийн эхэнд дууддаг байгаа. Чих шуугиж нүд бүрэлзээд хөл урагшаа ахихгүй хачин болдог байна шүү. Шагналаа нэг иймэрхүү л хөгтэй авлаа” хэмээжээ. 


    Эргэн сануулахад, Б.Март дэлхийн наадам болох Хюстоны олон улсын кино наадамд Монголоос оролцож буй анхны хүн аж.  Түүний найруулсан  “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино шагналынхаа салхийг  Холливудаар “хагалсан” тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад тус кино Хьюстоны олон улсын кино наадамд тэргүүлж, өдгөө Каннын наадмын урилга аваад буй юм. 


    Энд нэмэхэд, найруулагч Бирагийн Март Их Британийн Хертфордшир их сургуулийг  Кино телевизийн урлагаар мастерын зэрэг хамгаалж төгссөн байна. 

 

 

Б.Март: Сургуульдаа монголоор овоглосон АНХНЫ ОЮУТАН учраас эх орныхоо сайхныг үзүүлэх сэн гэж ХҮССЭН

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

joyce anderson /197.211.61.53/

2018-05-01 13:40

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.