А.Гантулга нарт холбогдох ХЭРГИЙГ прокурорт БУЦААЛАА

2018-04-30 12:13


    ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарт холбогдох хавтаст хэрэгт шинжилгээ хийгээд, хэргийг дахин хянаж үзэх шаардлагатай хэмээн Нийслэлийн прокурорт буцаажээ.  




    Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт /2018.04.27/ бүтэн өдөр үргэлжилсэн ч эцэслэн шийдэгдээгүй байна. 

 

    Эргэн сануулахад, Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг одоогоос хоёр жилийн өмнө хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Түүнийг 2016 оны сүүлээс эхлэн албан тушаал, эрх мэдлээ ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан АТГ-аас хэргээр шалгаж эхэлсэн байдаг.

 

    Тодруулбал,  А.Гантулга нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулан ч гадуур байцааж байгаа юм байна.

 

    ESA— "Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл: “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн                албан тушаалтан эрх мэдлээ урвуулах”


    Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2.: Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл: “Хээл хахууль авах”


Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2.: Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл: “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”


Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1.: Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэж тус, тус заажээ.

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.