Хоёр, гурван жилийн дараа үхдэг бус ХОРЬ, ГУЧИН ЖИЛ АМЬДАРДАГ мод таримаар байна

2018-05-01 10:12
Хан-Уул дүүргийн 8-р хороонд 3 жилийн өмнө суулгасан мод

     Урин дулаан цаг ирж бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн ногоон байгууламжийн ажил ч эхэлж байна. Энэ жил нийслэлийн ногоон байгууламжийн арчилгааны зардалд 7,5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнийг цэцэг суулгах, мод тарих, усалгаа арилчилгаа зэрэгт зарцуулах юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хийсэн ажлуудын тод жишээ нь өнгөрсөн жил суулгасан 2-3 метрийн өндөртэй ногоохон нарс мод байв. Харин энэ жил гоёлын мод тарихаар төлөвлөж байгааг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлж буй. 


      “Эх сурвалж” агентлаг энэ удаад ойгоос тайрч хотын гудамжид суулгасан нарс ургаж чадаж байгаа эсэхийг уншигчиддаа харуулахыг зорилоо. 




     ESA— Өнгөрсөн жил Хэнтий, Булган, Сэлэнгэ аймгийн ойгоос 1700 ширхэг нарс модыг шилжүүлэн авч ирж, Энхтайваны өргөн чөлөөнд суулгасан. Тарьсны дараахан хотын өнгө үзэмжийг чимээд аятайхан сайхан байгаа. Ууланд 20-30 жил ургаж томорсон эдгээр моддыг Улаанбатат нутагшуулж, ургуулахад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий. Ногоон загалмай ТББ-ын тэргүүн, доктор Ш.Пүрэвсүрэнгийн мэдээлж байгаагаар 2-3 метр өндөртэй нарс нарс моддын нэг бүрийн үнэ нь 380 мянган төгрөг гэнэ. 


    Одоогийн байдлаар Баруун дөрвөн замаас Таван шар хүртлэх зам дугуу нарс моддоыг шилжүүлэн суулгасан бөгөөд эдгээр моддыг хийлгэхийн тулд 18 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, ногоон байгууламжийн ажлыг хийлгэсэн юм байна. Ойролцоогоор 4 тэрбум төгрөгөөр хийсэн ногоон байгууламж 3 жилийн дараа шарлаж, хатаад ХОТЫН ГУДАМЖИЙГ ЧИМЭХ бус чирэгдэл учруулна гэдгийг албаныхан мэдэж байгаа байлгүй дээ. 

 

Өнгөрсөн жил суулгасан нарс мод 1-р хорооллын зам дагуу

 

 

 

Ойгоос тайрсан нарс мод 2-3 жил амьдарч үхдэг гэдэгт итгэхгүй хүн байж болох юм. Тиймээс нэгэн жишээг уншигчиддаа хүргэе. 

 

Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах цэцэрлэгт хүрээлэнд тарьсан нарс мод

 

 

       ESA— Энэ бол Хан-Уул дүүргийн 8-р хороонд 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон цэцэрлэгт хүрээлэн. Хан-Уул дүүргийн 50 жилийн ойд зориулан байгуулсан тус цэцэрлэгт 2-3 метрийн өндөртөө нарс модыг мөн л ойгоос авчирч суулгасан юм. Гэвч өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сард 3 жил хүрээгүй байхдаа л хатаж, шарлажээ. Ойр хавийн иргэдийн ярьж байгаагаар цэцэрлэгт хүрээлэнд тарьсан моддыг бараг арчилдаггүй гэнэ. Тиймдээ ч өнгөрсөн жилийн зун гэхэд шарлаад эхэлсэн гэж ярьж байлаа. Өөрөөр хэлбэл арчилгаа дутсан гэсэн үг. 

 

8-р хорооны цэцэрлэгт хүрээлэн дах хатсан модод

 



 

       ESA— Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан модны 10 хүрэхгүй хувь нь л ургаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ. Уг нь хотын удирдлагууд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх гэж хөрөнгө мөнгө зарлагдаж байгаа ч үр дүн төдийлөн хангалттай биш байна. Гол шалтгаан нь суулгасан модоо зөв технологиор сайн арчилж чаддаггүйтэй холбоотой. Хэрэв зөв технологиор суулгаад, арчилгааг нь сайн хийвэл бүгд ургана. Арчлахгүй бол бүгд үхнэ. 


ЭХНЭЭСЭЭ БУЮУ ЗУРАГ ТӨСӨЛДӨӨ МОДНЫ ӨНДРИЙГ БУРУУ ТУСГАДАГ 


Яагаад ойгоос тайрсан модыг хотын гудамжид суулгадаг вэ? Үүнийг маш энгийнээр тайлбарлая. 

 

Ногоон байгууламжийн тохижилтын төсөл дэх зураг...


       ESA— Энэ бол Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны туслах замын тохижилтын төсөөллийн зураг. Энэ тохижилтын ажил өнгөрсөн жилийн зургаадугаар сард ашиглалтад орсон. Хэрэв уншигч та анзаарсан бол авто замын хажуугаар тарьсан модод нь яг одоогийнх шиг харагдаж байгаа биз. Аливаа тохижилт ногоон байгууламжийн ажлыг хийхдээ суулгах мод, тарих цэцгийн тоо ширхэг, өндөр намыг нь тодорхой заадаг гэсэн үг. Улмаар тендер зарлаад шалгарсан компани нь захиалагчаас гаргаж өгсөн зураг төслийн дагуу тохижилтын ажлыг хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл зам дагуу 2-3 метр өндөртэй мод суулгана гэж тохижилтын зураг төсөл дээр тусгагдсан бол яг түүнийх нь дагуу хийдэг гэсэн үг. Ингэхдээ мэргэжлийн бус хүмүүс, буруу технологиор ойгоос тайрсан модыг суулгах бөгөөд арчилгааг хангалтгүй хийдэг болохоор хотын гудамжаар суулгасан нарс мод 2-3 жилийн дараа үхдэг юм гэж “Ногоон загалмай” ТББ-ын тэргүүн, доктор Ш.Пүрэвсүрэн ярьж байлаа.  

 

     Манай улс аливаа асуудалд эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулахгүй мэргэжлийн бус хүнээр хийлгэдэг байдал ногоон байгууламж, тохижилтын ажил дээр анзаарагдана. Тиймээс л ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил зураг төслийн шатандаа буюу анхнаасаа буруу хийгддэг гэж ойлгож болохоор байна. Нөгөөтээгүүр том мод суулгах нь хотын өнгө үзэмжийг хэсэгхэн хугацаанд ногооруулах гэсэн иргэдээ хуурсан арга гэж хэлж болохоор байгаа юм. Мөн том мод шилжүүлэн хотоо чимдэг нь дэлхийн жишиг болсон гэж ярих боловч том модыг ойгоос шууд ногоон байгууламждаа шилжүүлж суулгадаг практик ганцхан манайд л байна. БНСУ, ХБНГУ-д өнөөдөр манайд хэрэглэж байгаа шиг шилжүүлэн суулгадаг ч байгалийн биш, таримал ойгоосоо мод авдаг гэнэ. 

 

      Эцэст нь, Өнөөдөр хөрнөг хүч хаяж хаа саагүй суулгасан мод нэг бүрийг ургуулах ёстой. Тийм технологи, арга барилыг эзэмшээгүй, алдаг оног оног хийсэн болоод мартддаг салан задгай байдлыг эцэслэх цаг нь болсон. Хамгийн гол нь хоёр гуравхан жилийн дараа хотоор нэг хөглөрөх хатсан модтой байснаас хорь гучин жил амьдрах чадвартай модыг хотын гудамжид таримаар байна. 

 


 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

Зочин /120.193.220.82/

2018-05-01 20:52

Saihan tarichihsan moddiig archilj chadahgui bn shde manai irged.Shunu ni tuuchaad l garaad yavchihdag shde er ni .Hicheeld ni ecologiin talaar sain oruulahgui bol hedhen hun tariad bdag hetsuu shde

Хариулах 0 0
Зочин /120.193.220.82/

2018-05-01 20:52

Saihan tarichihsan moddiig archilj chadahgui bn shde manai irged.Shunu ni tuuchaad l garaad yavchihdag shde er ni .Hicheeld ni ecologiin talaar sain oruulahgui bol hedhen hun tariad bdag hetsuu shde

Хариулах 0 0
joyce anderson /197.211.61.53/

2018-05-01 13:24

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.