Трамп, Ким нарын уулзалт ЦЭРЭГГҮЙ бүсэд болох магадлалтай

2018-05-01 11:44
Монгол, Сингапур улсууд хамгийн өндөр магадлалтай хэмээн “Би Би Си” мэдээллээ

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ И Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай уулзах үедээ түүнийг АНУ-ын ерөнхийлөгчтэй хийх дээд хэмжээний уулзалтаа цэрэггүй бүсэд хийхийг санал болгосон тухай “Си Эн Эн”-д эх сурвалж мэдээлжээ.




    ESA— Дээд хэмжээний уулзалтыг Цэрэггүй бүсэд зохион байгуулах нь онгоц хөлөглөх санхүүгийн чадамж муутай Ким Жон Ун-д тун дөхөм шийдвэр байх болно.
Дональд Трамп твиттер хуудаснаа цэрэггүй бүсэд Ким Жон Ун-тай уулзах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн байна. Хоёр Солонгосын хил дээр орших Цэрэггүй бүсийн Энх тайвны өргөөг гуравдагч орноос илүү дээр сонголт гэж үзэж буйгаа Трамп твиттертээ бичжээ. Харин тэрээр жиргээнийхээ төгсгөлд “Зөвхөн санал асууж байна!” хэмээн тодруулсан юм.

 

    Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалт хаана болох тухай байршлуудын талаарх таамаглал хэдэн сарын турш үргэлжилж буй. 

 

    Дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгост нууц айлчлал хийсэн ч хоёр орны айлчлалын байршил тодорхойгүй хэвээр үлдсэн юм. Одоогоор Монгол, Сингапур улсууд хамгийн өндөр магадлалтай хэмээн “Би Би Си” мэдээлсэн бол “Си Эн Эн”-ийн мэдээнд уулзалтыг Сингапурт зохион байгуулах сонирхолтой улс төрчид Америкт байсаар байна хэмээн дурьджээ. 

 

    Ирэх дээд хэмжээний уулзалтыг Цэрэггүй бүсэд зохион байгуулах нь онгоц хөлөглөх санхүүгийн чадамж муутай Ким Жон Ун-д тун дөхөм шийдвэр байх болно хэмээн “Би Би Си” дүгнэж байна. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

joyce anderson /197.211.61.53/

2018-05-01 13:25

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.