Г.Орхон: Төр үүрэг өгсөн хүмүүсээ ХОРЬЖ байгаа нь буруу

2018-05-01 15:47

    Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр сэжигтнээр татан баривчлагдсан Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг 15 хоногоор үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр гарлаа. Харин Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, улсын хилээр гарахыг хориглосон байна.



 

Сангийн сайд асан С.Баярцогт, эдийн засагч Б.Бямбасайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан гурвыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо.

 

"Нийслэлийн прокурорын газраас Б.Ариунсангийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналуудыг өнөөдөр буюу 2018.05.01-ний өдөр ирүүлснийг хүлээн авч

 

     - С.Баярцогтод өмнө авсан нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоног хүртэл хугацаагаар сунгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,    


    - Б.Ариунсанд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт хийх таслан сэргийлэх арга хэмжээ, 


   - Б.Бямбасайханд өмнө авсан 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 15 хоногийн хугацаагаар сунгасан тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас  мэдээллээ. 

 

Шүүх хурлын дараа тус хэргийн талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон

 

 

  • "Прокуророос С.Баярцогтын хорих хугацааг нэг сараар сунгах хүсэлт тавьсан ч, шүүхээс 15 хоногоор сунгасан. Прокурор цагдан хорих үндэслэлээ дахин гэмт хэрэг үйлдэх гэж тайлбарлаад байгаа. Энэ  хэрэг дээр олон нийт тодорхой хэмжээнд мэдэх ёстой байх. Оюутолгойн гэрээг байгуулахдаа дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан гэдэг үндэслэл яриад байна. Хорих үндэслэлд авлига авсан гэх зүйл заалт байхгүй. Ерөнхийдөө Оюутолгойн гэрээ зөв бурууг Эрүүгийн шүүхээр хэлэлцэх гээд байгаа асуудал явж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ бол хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулалтыг татдаг. Гэрээг тогтвортой байлгана гэсэн болохоос энэ татварыг авах авахгүй гээд заачихсан юм биш. Улсад ашигтай заалт оруулаад байхад алдаатай дүгнэлт хийчихээд хүнд ял тохоод байдаг.  Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг. Засгийн газар нь өчнөөн удаа Оюутолгойн гэрээгээр хуралдсан. УИХ энэ гэрээн дээр гурван хоног хэлэлцээд, тогтоол гаргасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө чиглэлийг нь авчихсан.  Тухайн үеийн Засгийн газарт өнөөдрийн Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн сайд нь ч байсан.  Төр чиг үүрэг өгсөн хүмүүсээ хорьж өгч байгаа нь буруу. Өөрөө томилж явуулсан хүнээ татаж авчраад яллах  нь буруу. Прокуророос ганцхан удаа байцаасан" гэх мэдээллийг өглөө. 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Аминаа /182.160.35.116/

2018-05-02 08:17

Монголын пркурор хорвоогийн шившиг, хорвоогийн онигоо. Тэмээ гэхээр ямаа гэгч энэ. С.Баяр С.Баярцогт Ч.Сайханбилэг ..... нарыг суллах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт зогслоо.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.