Сарнай цэцгийн генетикийн ГАЙХАМ НУУЦЫГ тайлжээ

2018-05-01 17:32

    Өндөр үнэтэй ургамлуудад анх удаа нарийвчилсан судалгаа хийж генийн кодыг бүрэн тайлсан хэмээн найман жил үргэлжилсэн судалгаанд оролцсон эрдэмтэдийн баг мэдэгджээ. Тэдний мэдээлснээр сарнай цэцгийн үнэр цаашид улам анхилам сайхан болох гэнэ. 




ESA - Сарнай цэцгийг хэдэн мянган жилийн тэртээ Хятад улс анх тарималжуулсан гэж үздэг.


    Сарнай цэцгийн тайлагдашгүй гэгдэж байсан нууц гүзээлзгэнэ, алим, лийр зэрэг жимсний төрөлтэй генийн хувьд ойролцоо байсанд оршдогийг олж мэдсэн нь тус судалгааны хамгийн сонирхолтой нээлт болов. Франц, Герман, Британи, Хятад зэрэг олон улсын эрдэмтэдийн бүрэлдэхүүнтэй энэхүү судалгааны багийн энэ удаагийн ажлын үр дүн цаашид илүү олон төрлийн өнгө, үнэр бүхий сарнай цэцгийн сорт шинээр гаргаж авахад чухал алхам болсон байна. Эрдэмтэдийн багийг ахалсан Мухамед Бендахманий хэлснээр найман жил үргэлжилсэн судалгааны үр дүнд бүтээсэн генийн зураглал цэцэгсийн өнгө үнэр төдийгүй удаан хадгалалтад ахиц гаргаж чадсан гэнэ.


    Тэрээр “Би Би Си”-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол сарнай цэцгийн түүхийг өгүүлэх ном юм. Эндээс сарнайг тарьмалжуулсан түүх, хувьсал зэрэг бүх мэдээллийг авч болно” гэжээ.


    Дашрамд дурьдахад: Хайр дурлалын бэлгэдэл болсон сарнай цэцгийг хэдэн мянган жилийн тэртээ Хятад улс анх тарималжуулсан гэж үздэг. Ромын эзэнт гүрний үед Ойрхи Дорнодод түгээмэл тариалж, чихэр болон үнэртэн хийхэд хэрэглэж байв. 15-р зуунд Английн хаан ширээний төлөөх дайны бэлгэдэл нь сарнай цэцэг байсан түүхтэй. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.