Алт худалдан авах НЭГ ЦЭГИЙН үйлчилгээг нээнэ

2018-05-02 09:55

           Хөдөө орон нутагт алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг нээнэ. Тодруулбал, стандарт хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар болон  Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран Дархан-Уул, Баянхонгор аймгуудад “Үнэт металлын сорьцын лаборатори” байгуулах болсонтой холбогдуулж, Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбараар дамжуулан алт худалдан авах “Нэг цэгийн үйл ажиллагаа”-г эхлүүлэх юм байна. Орон нутагт үнэт металлын сорьцыг тогтоох үйл ажиллагааг эхлүүлж, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр баруун болон төвийн бүсийн аймгуудад алт олборлогч компани, бичил уурхайчдын алт сорьцлуулах шат дамжлагыг багасгахын зэрэгцээ зах зээлийн өндөр үнээр худалдан борлуулах боломжуудыг бий болгоно.


       Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар” Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн А-108 дугаар тушаал батлагдан холбогдох ажлуудыг эхлүүлсэн. Мөн Тогтвортой бичил уурхай төслийн Удирдах хорооны 2018 оны 2 дугаар сарын хурлаар 2018 онд орон нутагт үнэт металл сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг бий болгохыг дэмжиж, ажлын төлөвлөгөө, төсвийг тус тус батлаад байлаа.  
.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.