Агаарын бохирдлын улмаас нас барагсдын 90 хувь нь Ази, Африкийн иргэд байна

2018-05-02 11:53

           Агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн амиа алдаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдээлжээ. 

 

            Үүнд, “Агаарын бохирдлын түвшин дэлхийн олон газарт маш аюултай хэмжээнд хүрсэн хэвээр байна. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд 10 хүн тутмын 9 нь бохирдол ихтэй агаараар амьсгалж байгаа бөгөөд агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн цаг бусаар хорвоог орхиж байна” гэж тус байгууллагын тараасан мэдэгдэлд дурджээ.

 

           Энд нэмэхэд, агаарыг түгээмэл бохируулагч бодисууд хүний бие эрхтэн тогтолцоонд дөрвөн үндсэн чиглэлээр нөлөөлөл үзүүлдэг. Амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх судас, дархлаа болон дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эдгээр бодисууд нөлөөлж байна. Зүрх судасны өвчлөлийн 20 орчим хувь, уушгины хавдрын 40 орчим хувь нь агаарын бохирдлоос үүссэн гэсэн тоо байдаг. Харин өнгөрсөн оны судалгаагаар Улаанбаатар хотод тохиолдсон нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн дүнг мэргэжлийнхэн гаргасан нь бий.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.