"НОМОО СОЛИЛЦЪЁ" өдөрлөг болно

2018-05-02 12:40

          Улаанбаатар хотын нийтийн төв номын санд номын хорхойтнууд цуглах нь ээ. Тодруулбал, "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдрийн хүрээнд "Номоо солилцъё" өдөрлөг тавдугаар сарын 4, 5-нд болно.


          Энд нэмэхэд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ улс орон даяар эхлээд байгаа юм. Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарсан. Үүнээс хойш “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтож, жил  ирэх тусам өргөжсөөр 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ юм.


          “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл,  уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.