Д.Дагвадорж: Ерөнхийлөгч цол хурааснаараа П.Сэргэлэн БИД ХОЁРТ Л АРГА ХЭМЖЭЭ АВСАН гэж бодохгүй байна

2018-05-03 09:23

      

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр уяачийн цолыг хассан юм. /зарлигт Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан сурч боловсрох эрхийг нь хохироосон, хууль тогтоомж зөрчсөн, малын гоц халдварт өвчний эрсдлийг нэмэгдүүлж улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон “Дүнжингарав-2018” морин уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Дашзэвэгийн Дагвадоржийн “Улсын тод манлай уяач” цолыг, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн “Улсын манлай уяач” цолыг тус тус хассугай” гэжээ / Энэ талаар ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадоржоос хариулт авсан юм.



 

   

 ESA—Ерөнхийлөгчийн зарлигтай та санал нийлж байна уу?


    —Цол хураасан асуудлыг Ерөнхийлөгчийн зөв гэж бодож байна. Бид зөвхөн ганц Дүнжингарав уралдаанаа зохион байгуулалт муутай хийсэндээ ч биш төрийн болон улс бүсийн наадмаа хийж чадахаа байсан. Манай уяачид төр түмэн, наадамчин олноо хүндэлдэггүй, эрлийз монголоо хольж уралддаг, хэрэлдэж маргалддаг болсон. Мөн наадмын дүрэм журам баримталдаггүй, уяачийн ёс зүйн тангаргаа биелүүлдэггүй. Гэхдээ бүх уяач ийм биш л дээ хэсэг уяач нар бий. Энэ удаад нэр усаар нь хэлээд яах вэ. Тэд өөрсдийгөө мэдэж байгаа. ММСУХ-оос зохион байгуулсан бүх наадам дүрэм журамтай. Морио бүртгүүлэх гээд ирсэн уяачдад тэрхүү журмыг нь тарааж өгдөг. Ингэсээр байтал манай уяачид өөрсдөө наадмаа үймүүлдэг, будилуулдаг. Зөвхөн өөрсдөө л айраг түрүү хүртэхийн төлөө наадаж болохгүй наадамчин олноо хүндэлж, тэднийгээ баярлуулан цэнгүүлж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Наадам хэрүүл маргаан, будлиангүй болдог бол сайхан биз дээ.  Харин бидний зүгээс Дүнжингарав уралдаанаа муу зохион байгуулсан уу гэвэл муу зохион байгуулсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрнө. Тэгэхдээ зохион байгуулалт муудаж, орой шөнөөр морь уралдах болсон нь уяачидтай холбоотой. Эрлийз, монгол гэж хэл ам хийснээс болж цаг оройтсон. Урьд нь бид цаг хугацаандаа хийгээд байж болдог л байсан. Наадмаа хүндлээд  дүрэм журмаараа уралдацгаая гэж уяачиддаа уриалдаг, сануулдаг. Эцэст нь бидний ганц хүсдэг зүйл бол наадмаа будлиангүй сайхан зохион байгуулах л байдаг. Мөн дээрээс нь манай уяачид, ялангуяа том цолтой уяачид маань ард түмнээ хүндэлж наадаасай гэж би хувьдаа маш их хүсдэг. Том цолтой цөөхөн хэдэн уяач л наадмыг үймүүлдэг. Хөдөө орон нутагт морины уралдаан эрлийз, монголоо ялгаж уралдаад сайхан наадаад болж л байна шүү дээ. Жишээ нь: “Жавхлант шарга”. Тэгэхээр өнөөдөр ерөнхийлөгч цол хурааснаараа зөвхөн Сэргэлэн бид хоёрт арга хэмжээ авч байгаа гэж бодохгүй байна. Цааш цаашдаа уяачдад том сануулга, анхааруулга өгч байгаа хэрэг гэж бодож байгаа.

 


    ESA— Цаашид зөрчил гаргасан, наадам үймүүлсэн уяачдад ямар арга хэмжээ авдаг байвал дээр вэ?


    —Наадам хангалтгүй зохион байгуулсан наадмын комиссын гишүүд, дүрэм журмаа баримтлаагүй уяачдад эхний удаа цол бууруулах, удаа дараа зөрчил гаргавал цолыг нь бүр мөсөн хураах, төр засгийн шагнал урамшуулалд тодорхойлохгүй байх, цаашлаад уяачийн эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлж ч болно. Энэ бол морио дээдэлдэг монгол түмнийхээ өмнөөс авч байгаа арга хэмжээ. Ингэхгүй бол манай уяачид хариуцлага гэдгийг тоохоо больсон. Дээр үед наадмаас наадмын хооронд тухайн наадмыг ам дамжин ярьдаг байсан тэр сайхан уламжлал байхгүй болсон. Тэрбүү хэл мориныхоо удам угшлыг худлаа хэлнэ. Бүр болохгүй бол манай унаган адуу гээд л зогсож байдаг боллоо. Адууны удам угшлыг худлаа хэлэх нь маш том нүгэл гэж манай өвөг дээдэс сургадаг байсан. Тэр том жудаг хүртэл өнөө үед байхгүй боллоо.  Ерөнхийлөгчийн цол хураасныг хүн болгон өөрийн өнцгөөс харж зөв, буруу гэж байгаа. Миний хувьд бол цол хураасан нь зөв. Ингэж уяачдад сануулга өгөх хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна. Энэ жилийн Дүнжингарав уралдаан уяачдад маш том сургамж, анхааруулга авчирлаа. Холбооны зүгээс наадмаа хийх үү байх уу гэж маш удаан ярилцсан. Энэ хугацаанд уяачдаас наадмаа хийгээч, уяачдаа бодооч гэсэн маш олон санал ирсэн. Эцэст нь бид уяачдынхаа зарцуулсан хүч хөдөлмөр, хөлс хөрөнгө, цаг хугацааг бодолцон төр засгийн зөвшөөрөлгүй хийж “Дүнжингарав 2018” уралдааныг муу зохион байгуулсандаа нийт наадамчин олон, уяач, уралдаанч хүүхдүүдээсээ ММСУХ, уралдаан зохион байгуулсан комисс болон өөрийн зүгээс уучлал хүсэж байна. Цаашид бид олон том наадам зохион байгуулна. Тиймээс нийт уяачдаасаа наадмаа хүндэтгээд ёс жудагтай, сайхан наадацгаая гэж хүсмээр байна. Ялангуяа том цолтой уяачиддаа уриалмаар байна.

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

williams owen /197.211.61.53/

2018-05-09 20:52

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0
Үйлс /49.0.218.177/

2018-05-04 06:22

Тод манлай уяач Дагвадорж нь үнэхээр ухамсартай хүн байна шүү.Ийм л хүмүүс алдаагаа засч,илүү амжилтанд хүрч чаддаг.Зарим [хориотой үг]үүд хариуцлага алдаж,ял хийчихээд цол хэргэм,албан ту[хориотой үг]лтайгаа зууралдаж,боох үхэх нь халгүй босч харайж байгааг нь харахаар үнэхээр өрөвдмөөр.Тэдний нас ахиж,бие нь өтөлсөн ч оюун санаа ухамсар нь үхэхээр нялх,түүхий,балчир байгаа юм шүү.

Хариулах 0 0
Зочин /202.131.250.130/

2018-05-03 18:55

Авна ч өгнө ч бдаг л юм. Байгаа бдлыг байгаагаар нь хүлээж авна гэдэг уужуу монгол ухаан шүү. Цолоо өгснөөс уяачаа өгсөн биш, зөв, нохой долоо

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.