Цагаан ордон: Хойд Солонгос бол хүний эрхийг хамгийн НОЦТОЙ ЗӨРЧИГЧ улс

2018-05-03 12:54


    Цагаан ордноос өчигдөр Хойд Солонгосын дэглэм хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй талаар эрс шүүмжлэлтэй мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд Хойд Солонгос бол дэлхий дээрх хамгийн хүнд дарлан зовоогч төртэй улс гэжээ.




    ESA—  Дональд Трамп: “Аав, өвөө хоёроосоо ийм дэглэмтэй улс өвлөн үлдсэн хүүгийн байр сууринд би байж үзээгүй”

 

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ыг “хүндлэл хүлээх хүн” хэмээн магтан сайшаасны дараахан, хоёр улсын дээд хэмжээний уулзалт болох хугацаа ойртож буй энэ цаг үед Америкийн тал ийнхүү шүүмжилж буйд олон улсын ажиглагчид анхаарал хандуулж байна. 

 

    Цагаан ордон Хойд Солонгосыг шүүмжилсэн мэдэгдэлдээ тус улсын төр засаг 60 гаруй жилийн турш ард түмнээ жигшүүртэйгээр дарласан гээд, Хойд Солонгосд 100 мянга орчим хүн улс төрийн гэмт хэрэгт буруутгагдсан хэн нэгний хамаатан гэгдээсээ болж бүх суурь эрхүүдээ хасуулан зовж байдаг бөгөөд энэ хүнд нөхцлөөс оргон зайлах гэж оролддог гэжээ. Тэдний дунд бага насны хүүхдүүд ч бий. Хэрэв оргохыг оролдоод баригдвал яргалуулах юм уу цаазлуулахаас өөр гарцгүй болдог талаар Цагаан ордны төлөөлөгч ярьжээ.

 

    Хоёр Солонгосын зөрчил намжсан энэ цаг үед Дональд Трампын зөөлөн өнгө аястай үгсийн араас ийнхүү Цагаан ордон хурц шүүмжлэл эхлүүллээ. Тухайлбал өнгөрсөн сард Дональд Трамп “Аав, өвөө хоёроосоо ийм дэглэмтэй улс өвлөн үлдсэн хүүгийн байр сууринд би байж үзээгүй” хэмээн мэдэгдэж хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнг сайшааж байв.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.