АFP: Хойд Солонгос АНУ-ын гурван иргэнийг СУЛЛАНА

2018-05-04 11:01


    Хойд Солонгосын хорих лагерт хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг Пхьенян дахь эмнэлэгт шилжүүлсэн нь тэднийг нутаг буцаах болсны шинж хэмээн Өмнөд Солонгосын нэгэн эх сурвалж “France-Presse” /AFP/ агентлагт мэдээлжээ.




    ESA— Тэднийг хооронд нь тусгаарлан аялуулж, эмчилгээ хийн сайн хооллож байгаа гэнэ. 

 

    “Си Эн Эн” энэхүү шийдвэрийг хоёр сарын өмнө гарсан хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо гуравдугаар сард Шведэд хийсэн айлчлалынхаа үеэр хэлсэн гэж мэдээлж буй ч "Wall Street Journal”-д АНУ-ын талаас эдгээр гурван иргэн, Ким Хак Сон, Ким Сан Дук, Ким Дон Чул нарыг суллуулах асуудлыг өнгөрсөн сард тус улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгост айлчлах үеэрээ хэлэлцсэн хэмээн мэдээлж байв. Ким Дон Чул 2015 онд Өмнөд Солонгосын талд тагнуул хийсэн гэх хэргээр баривчлагдсан бол нөгөө хоёр нь өнгөрсөн оны 4, 5-р сард дэглэмтэй тэрслэх агуулгатай зүйл хадгалж байсан хэмээн хоригджээ.

 

    Өмнөд Солонгосын тэмцэгч Чой Сун Рён-ы AFP-д мэдээлснээр дээрх гурван иргэнийг одоо Пхьенян хотын захын дүүргийн нэгэн зочид буудалд шилжүүлэн байрлуулсан бөгөөд хооронд нь тусгаарлан аялуулж, эмчилгээ хийн сайн хооллож байгаа гэнэ. 

 

    Ажиглагчид Хойд Солонгосын энэ үйлдлийг АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтыг амжилттай болгох арга хэмжээ хэмээн дүгнэж байна. АНУ тэдний энэхүү үйлдэл уулзалтын анхаарлыг цөмийн зэвсгээс татгалзах явдлаас холдуулж чадахгүй гэж үзэж буйг “Си Эн Эн” дурьджээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сард Отто Уармбиер хэмээх америк жуулчин залууг Хойд Солонгос сулласан боловч комд орсон байдалтай нутагтаа хүрмэгцээ өөд болсон нь хоёр орны харилцааг хурцатгаж байсан юм.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.