27,4 саяын үнэтэй ХӨШӨӨГ НУРААСАН нөхдөд хариуцлага тооцно

2018-05-05 11:47

         Хотын төв дэх 27,4 сая төгрөгийн өртөг бүхий /Гэрэлт гудамжид босгосон гурван хөшөөний нийлбэр дүн/ хөшөөг нураасан хэрэг тавдугаар сарын 3-ны орой гарсан юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дэх нийслэлийнхний хэлдгээр Гэрэлт гудамжин дахь хайраа илчилж буй залуугийн  хөшөөг дөрвөн залуу нураажээ. Энэ нь бичлэгт үлдсэн бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ хэргийг Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн аж.

 

 

         Энд нэмэхэд өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг. Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон байдаг юм.

 

 

         Ийнхүү жил ирэх тусам хөшөө дурсгалын тоо өсч ирсэн байна. Гэвч зарим нэг хүмүүсийн бусармаг үйлдлээс хөшөө дурсгал эвдэрч, сүйтгэгддэг. Жил тутамд хөшөө дурсгалыг сэргээн засварлахад зориулж 100 орчим сая төгрөг тусгадаг ч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй аж.  

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

мөнгө /103.9.90.130/

2018-05-08 11:36

27,4 сая бишээ 900 сая төгрөгөөр хийсэн гэдгийг өнгөрсөн жил бүх хэвлэл мэдээллээр шуугисан шүү дээ. Худлаа мөнгө идэхээ боль

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.