Орой салат идээд турчихна гэдэг ЭНДҮҮРЭЛ

2018-05-05 12:39

Жингээ хаяхын тулд ихэнх эмэгтэйчүүд орой 18:00 цагаас хойш хоол идэхээс татгалздаг.  Тэгвэл энэ үнэн болов уу?

 

 

  • Маш олон эмэгтэйчүүд орой халуун хоол идэх нь таргалуулдаг гэж боддог байна. Үнэндээ худал юм. Таны идэх хоол хэр их хэмжээтэй байх нь огт хамаагүй юм. Хэр их тослог болон нүүрс ус агуулдаг нь чухал. Үүнийг мэдэхгүй хүйтэн хиамтай талх иддэг нь хамгийн том алдаа юм.

 

  • Орой жимс идэх нь таргалуулдаг гэх ойлголт. Энэ бол худал юм. Жимсэнд их хэмжээний фруктоз агуулагддаг нь сайн хэрэг юм. Тиймээс жимсийг өглөө болон орой хэрэглэвэл амттай зууш болох төдийгүй биед ч сайн нөлөөтэй. Гэхдээ шөнө жимс идвэл гэдэс хөөлгөх аюултай байдаг тул шөнө хэрэглэхээс зайлсхийхийг бодоорой.

 

  • Орой хөнгөн эсвэл бага хэмжээний хоол идэх. Тийм юм байхгүй ээ. Нийт өдөр идэх хоолныхоо 90%-ийг нь өдөр идчих юм бол 10%-ийн хоолонд таны бие цадах уу? Тиймээс харьцангуй зөв хувааж хооллох хэрэгтэй. Жишээ нь өглөө 40% өдөр 30% орой 30%.

 

  • Хүн оройн хоол идсэний 3 цагийн дараа унтах нь зөв байдаг. Тэгвэл 18.00 цагт идсэн бол 21:00 цагт унтах нь зөв байх. Үгүй бол дахин өлсөж эхлэнэ. Гэвч орчин үеийн хүмүүс 24 цагаас унтах нь элбэг. 18:00- 24:00 цаг хүртэл сэрүүн байвал хэтэрхий их хугацаа дунд нь гарч байна.

 

  • Ихэнх бүсгүйчүүд орой зөвхөн салат идээд хоновол турна гэж боддог. Харамсалтай нь таны сонголтоос шалтгаалах юм. Орой төмстэй майонезтай салат идвэл турна ч гэж юу байх вэ. Харин шинэ ногоны салат бага зэрэг бяслагтай идвэл хүссэн үр дүндээ хүрэхэд хурдан байна.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.