Бэлгийн дарамттай холбогдсон нь Утга зохиолын НОБЕЛИЙН шагналыг цуцлав

2018-05-05 13:46

    Дэлхийн хамгийн өндөр нэр хүндтэй шагнал Нобелийн утга зохиолын төрөлд шалгарсан зохиолчид шагналыг нь гардуулахаас Швед улс дахь уг байгууллага татгалзжээ. 




ESA – Нобелийн шагнал хойшлох тохиолдол урьд өмнө Дэлхийн II  дайн дээд цэгтээ тулсан 1943 онд ганц удаа тохиолдож байв.

 

    Энэ жилийн Утга зохиолын Нобелийн шагналыг Шведийн урлаг, утга зохиолд өндөр байр суурьтай, гэрэл зурагчин эрхэм Жеан Клод Арнолт хүртэхээр шалгараад байв. Түүний эхнэр Катарина Фростен академийн гишүүн байсан бөгөөд нөхрийнх нь бэлгийн хүчирхийлэл сөхөгдөх үед албан тушаалаасаа огцорсон юм. Арнолтын бэлгийн зүй бус үйлдлийн талаар олон гомдол ирсний дотор Шведийн угсаа залгамжлах гүнж Викториатай зүй бус харьцсан хэмээх гомдол ч багтжээ. Гэвч Арнолт өдий хүртэл бүх гомдлыг эрс үгүйсгээд байна.


    Швед дэх Нобелийн шагналын институтээс уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг Академийн нарийн бичгийн дарга Андерс Олссон тайлбарлахдаа: “Дараагийн шагналтныг зарлахаас өмнө олон нийтийн санаа бодлыг мэдэх нь урьд өмнөх шагналтнуудыг хүндэтгэх алхам байсан. Академийн өмнөх шийдвэр Нобелийн сан болон олон нийтийг үл хүндэтгээд зогсохгүй урьд өмнөх болон ирээдүйн шагналтнуудыг дорд үзсэн үйлдэл байсан юм” гэжээ. 


    Энэ жилийн утга зохиолын шагналыг өгөхөөс татгалзаж буй явдал бусад төрлүүдэд ямар ч холбоо хамааралгүй бөгөөд энэ жилийн утга зохиолын шагналтныг нөхөн шалгаруулж ирэх 2019 онд гардуулах шийдвэр гарсан гэнэ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.