“Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” ҮНДЭСНИЙ АЯНЫГ эхлүүлнэ

2018-05-07 14:55

      Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Дэлхийн өдрийн хүрээнд “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг тавдугаар сарын 30-наас эхлэн орон даяар зохион байгуулна.  Аяны хүрээнд мэргэжлийн хүмүүс 25 мянган айлаар зочилж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл өгөх юм байна.


      Энэ тухай ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, ДЗМОУБ-ын Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн менежер С.Цэцэгээ, Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд нар мэдээлэл өглөө. Үүнд: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг энэ сарын 30-наас эхлэн зохион байгуулна. Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдрийг тохиолдуулан дээрх аяныг таван сарын хугацаанд буюу 11 дүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулах юм. Оролцогч талуудын зүгээс аянаар дамжуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлнэ. Монгол Улсад Хүүхдийн эрхийг таван орчинд хамгаалах ёстойг хуульчилсан. Эдгээрээс гэр бүлийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хэлбэр нь зөв үү, буруу гэх асуудал  анхаарал татаж байгаа. Бид Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай “Хүүхэд бүрт” аппликэйшн гаргаж, Мобикомын бүх хэрэглэгчдэд зурвасаар хүргэхэд ердөө 16 мянган хүн татаж авсан. Тиймээс хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээллийг нийгэмд  далайцтайгаар хүргэх шаардлагатай гэж үзээд үндэсний хэмжээний аяныг өрнүүлэх гэж байна” гэсэн юм.

 

            Энд нэмэхэд, жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.