Монголын рагбигийнхэн Алма -Ата хотноо ур чадвараа сорино

2018-05-08 13:12

        Монголын Рагбигийн шигшээ баг Казахстанд зохион байгуулах Ази тивийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар дивизонд өрсөлдөх эрхтэй болжээ. Тодруулбал, монголын баг тавдугаар сарын 16-ны өдөр Казахстан улсын шигшээ багтай эхний тоглолтоо хийж, 19-нд эхний тоглолтын үр дүнгээс хамааран хоёр дахь тоглолтоо хийх аж.

 


        Уг тэмцээн тавдугаар сарын 16-19-нд Алма-Ата хотноо болох бөгөөд Пакистан, Казахстан болон Киргиз улсын шигшээ багийнхан оролцоно.


        Энд нэмэхэд, Монголын Рагбигийн Холбоо нь үүсэн байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэ спортоор 1000 гаруй тамирчин хичээллэж байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.