Майкл Лейтч: Монголчуудыг сумогоос илүү РАГБИД АМЖИЛТ ГАРГАНА гэж үзэж байна

2018-05-08 13:28

           Япон улсад хүүхдээ тэтгэлэгтэйгээр суралцуулан, рагбигээр хичээллүүлж, мэргэжлийн түвшний тамирчин болгох хүсэлтэй эцэг эхчүүдэд баяртай мэдээг Японы Рагбигийн Үндэсний шигшээ багийн ахлагч Майкл Лейтч  дуулгалаа. Тодруулбал, тамирчин эрхэм Монголын рагбигийн холбоонд хандан “Шинэ од” төрүүлэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бичлэгээ ирүүлжээ.

 

         Уг бичлэгтээ “Монголчууд сумод гаргасан амжилт шигээ рагбигийн спортод өндөр амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Японд рагбигийн спортоор хичээллэх хүсэлтэй, бие бялдрын хөгжил сайтай 15 нас хүүг гурван  жилийн тэтггэлэгт хөтөлбөрт хамруулан үнэ төлбөргүй сургах хүсэлтэй буйгаа хэлжээ. Иймээс Япон улсад хүүхдээ тэтгэлэгтэйгээр суралцуулан, рагбигээр хичээллүүлж, мэргэжлийн түвшний тамирчин болгох хүсэлтэй бол Монголын рагбигийн холбоонд хандаж, тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцох боломжтой. Мөн тус холбооны фэйсбүүкээр “Mongolian Rugby Football Union” гэсэн хаягаар холбогдож болох аж.

     

        Энд сонирхуулахад, Майкл Лейтч нь Шинэ Зеланд-Фижигийн эрлийз бөгөөд Япон улсад 15 настайдаа шилжин суралцаж эхлэн өсвөрийн рагбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы шигшээ багийг ахлаж байлаа.  2011 онд рагбигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, улмаар 2015 онд Дэлхийн хоёр удаагийн аварга баг Өмнөд Африкийн шигшээ багийг хожиход багаа манлайлан ахалж байв.


        Тэр 2013 онд Японы иргэн болж, 2014 оноос Японы рагбигийн үндэсний шигшээ багийн ахлагчаар одоог хүртэл ажиллаж байгаа юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.