Дайчин, царайлаг, романтик ЧИНГИС урд хөршийнхний дунд шуугиан дагуулж байна

2018-05-08 14:41

           Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Чингис хаан” зөгнөлт кино өнгөрсөн сард нээлтээ /2018.04.28/хийсэн өдрөөсөө үзэгчдийн дунд эрэлттэй байна.

 

           Өвөр Монголын найруулагч н.Хасчулуу найруулж, Францын найруулагч Жан-Жак Анно продюсероор нь ажилласан энэ кинонд Чингис хааныг далдын хар хүчний эсрэг тэмцэгч байдлаар дүрсэлсэн нь түүх болоод түүний улс төр, цэргийн эрдэм чадлыг бахадсан бусад киноноос ялгаатай болсон гэж байгаа юм.

 

         

  Чингис хааны түүхийг өгүүлсэн энэ кинондоо уран бүтээлчид уран зөгнөлийн элементүүдийг илүү ашиглажээ. Энэ тухайгаа найруулагч “Хар хүч, буг чөтгөртэй тэмцэгч байдлаар Чингис хааныг дүрсэлсэн хэдий ч энэ киноны дийлэнх хэсгийг түүхээс сэдэвлэсэн” гэж ярьжээ. Ямартаа ч энэхүү уран зөгнөл үзэгчдийн анхаарлыг илүүтэй татаж байгаа аж


           Энэ удаад Чингис хаан дүрийг Хонконгийн жүжигчин Уильям Чэнь бүтээсэн бөгөөд дайчин, царайлаг, романтик Чингис дэлгэцэнд мөнхөрсөн хаанаас өөр болсон гэж шинжээчид дүгнэжээ.


           Кино Тэмүүжин 1162 онд төрснөөр эхэлж, 1206 онд Их Монголын Эзэнт Гүрний Чингис хаанаар өргөмжлөгдөж байгаагаар дуусна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

williams owen /197.211.61.53/

2018-05-09 20:56

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.