ДАШТ-нд тав дахиа оролцоод өнгөрсөн удаагийн АМЖИЛТАА 115 КМ-ЭЭР ахиулжээ

2018-05-08 14:50

           Хөнгөн атлетик болон уулын спортын мастер Бямбаагийн Буджаргал жил бүр АНУ-ын Нью-Иорк хотод болдог “Өөрийгөө ялах” 10 өдрийн хэт холын зайн олон өдрийн гүйлтийн ДАШТ-нд тав дахь удаагаа оролцжээ. Энэ удаад тамирчин залуу 10 өдөрт 1304 км гүйж, өнгөрсөн жилийн амжилтаа 115км-ээр ахиулсан сайхан мэдээтэй байна.

 

Б.Буджаргал: Би хамгийн хэцүүг дөрвөн жил дарааллан хийж байна

 

            Энд тодруулахад, тэрээр анх  2014 онд зургаан өдрийн гүйлтэнд оролцож, 303 mile буюу 485 км гүйж тавдугаар байранд орж байлаа.  Анх удаа Монгол хүн олон өдрийн гүйлтэнд оролцсон нь энэ юм.  Харин 2015 онд 10 өдрийн гүйлтэнд орж, 487 mile буюу 779 км гүйж 10-р байранд орсон.  Тэгвэл 2016 онд 240 цагт 601 mile буюу 961 км гүйж IV байранд орлоо.  961 км гэдэг нь өдөрт 96 км гүйж  байсан гэсэн үг л дээ. Ямартаа ч өнгөрсөн жилийнхээ амжилтыг 182 км-ээр ахиулсандаа үнэхээр их баярлаж байлаа. Харин дөрөв дэх удаагаа оролцож 1200 км замыг 10 хоног  гүйж тууллаа. Тэмцээнд дэлхийн 28 орны 84 гүйгчид оролцсон юм.

 

 

            Уг тэмцээн нь 10 өдөр, 10 шөнө буюу 240 цаг тасралтгүй тойрог замаар гүйж өөрийгөө ялан дийлэх, тэсвэр хатуужлын тэмцээн гэдгээрээ онцлогтой.

 

            Энд нэмэхэд, гүйлтийн спортоор 20 гаруй жил хичээллэж байгаа тэрээр манай улсын хэт холын зайн олон өдрийн гүйлтийн хамгийн шилдэг тамирчин юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

williams owen /197.211.61.53/

2018-05-09 20:24

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.