Ким Жон Ун Хятадад дахин айлчлав

2018-05-09 13:18
Ши Жин Пин хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнг сайшаав


    Хойд Солонгосын удирдагч Ким  Жон Ун, Хятадын улсын дарга Ши Жин Пин нар хоёр дахь уулзалтаа Хятадын Да Лиан хотноо энэ долоо хоногийн даваа, мягмар гаригт /2018.05.07-08/ хийлээ. 




    ESA— Ким “Цөмийн хөтөлбөрөөс татгалзах асуудал бол холбоотнууд Хойд Солонгосын эсрэг ямар нэг заналхийлэл учруулаагүй тохиолдолд биелэх боломжтой”
Тус уулзалт Ким Жон Ун, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын дахин нэг урьтал арга хэмжээ боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна.

 

    Ким, Ши нар Хятадын зүүн хойд хэсэгт орших Да Лиан хотод уулзахад Ким Жон Ун хувийн онгоцоороо хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон бусад өндөр албан тушаалтнууд угтан авчээ. Гуравдугаар сарын сүүлээр болсон тэдний анхны уулзалт нууц байдалд өрнөсөн бөгөөд холбоотнуудын харилцааг улам халуун дулаан уур амьсгалтай болгосон ач холбогдолтой түүхэн үйл явдал байв.

 

    Энэ удаагийн уулзалтын эхэнд хоёр удирдагч далайн эрэгт зоог барьжээ. Ши Жин Пин хоёр Солонгос дээд хэмжээний уулзалтаа амжилттай хийж, хоорондын зөрчлөө намжаах дорвитой алхам хийн, цөмийн хөтөлбөрөөс татгалзан Солонгосын хойгт энх тайван тогтоох шийдвэрт хүрснийг нь сайшаажээ.  Харин Умардын удирдагч Ким “Цөмийн хөтөлбөрөөс татгалзах асуудал бол холбоотнууд Хойд Солонгосын эсрэг ямар нэг заналхийлэл учруулаагүй тохиолдолд биелэх боломжтой” хэмээн цохон тэмдэглэсэн нь АНУ-д хандан хэлсэн анхааруулга хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

williams owen /197.211.61.53/

2018-05-09 20:42

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.