Г.Тэмүүлэн: Төсвийн зарлага 2019 онд 10 их наяд, 2020 онд бараг 12 их наяд гэтэл ӨСӨЛТ ХООСОН БАЙНА

2018-05-09 14:15

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 



 

    Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

 

    Төсвийг хэлэлцэж байхад орлого талдаа төлөвлөсөн зүйл харагдахгүй байна. Цаашдаа төсвийг алдагдалтай баталсаар байх уу. Зарлага их байна. 2019 онд 10 их наяд, 2020 онд бараг 12 их наяд. Орлогын өсөлт хий хоосон байж болохгүй. Дахиад л уул уурхайн өсөлтөөс хамааралтай байх уу. Бодлогын шинэчлэлийг яаж хийж байгаа юм бэ гэж асуусан юм.

 

    Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

    Төсвийн орлогыг 1.9, зарлагыг 1.3 их наяд байхаар төлөвлөсөн. Төсвийн алдагдлыг бууруулах талаар тооцож байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн турш агшсан эдийн засгийг тэлэх шаардлагатай. Өнгөрсөн жилээс аж ахуйн нэгжүүдийн идэвхжил явагдаж байна. Хөнгөлөлттэй зээлээр санхүүжих хэмжээгээр төсвийн алдагдал буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон. Орлогыг шахаж, тооцож оруулж байгаа. Зэс, нүүрс, алтны үнийг өндөр тооцож оруулж байгаа гэсэн мэдээлэл өглөө.

 

    Мөн энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 


    2016 оны сонгуулийн дараа Засгийн газар бүрдэхэд эдийн засаг дефольтын ирмэг дээр байсан. Санхүүгийн дампуурлаас бултахын тулд ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй гэсэн шийдэлд хүрсэн. Ямар ч байсан улсыг дампууруулж, дефольтод хүргэж болохгүй гэдэг шийдвэр гаргасан. Ер нь аргагүйдэж авсан арга хэмжээ бол 2012-2016 оны парламентын буруу бодлогын үр дүн. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байж шийдвэр гаргасан хүмүүс, одоо асуудлаа мартаад байх төвөгтэй юм” гэв.

 

    Төсвийн байнгын хорооны хуралдаанаар үүнээс гадна  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлж, эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.