“Монгол Базальт” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунболд: Манай компани 2018 онд 3 тэрбумаар борлуулалтаа төсөөлж байсан ч хагас жилд 4,1 тэрбум төгрөгийн захиалга авсан

2018-05-09 14:35

    Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн  “Монгол Базальт” ХК анхдагч зах зээлийн олон нийтийн сурталчилгаагаа 5 сарын 9-ний өдөр хийлээ.



 

    “Монгол Базальт” ХК  эдүгэ 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Монголдоо чулуун хөвөн материал үйлдвэрлэлийг эрхэлж буй цорын ганц компани юм. Тус компани нийт хувьцааныхаа 30 хувь буюу 16 сая 925 100 ширхэг хувьцааг тус бүрийг нь 380 төгрөгөөр  арилжаалж 6.4 тэрбум 31 сая 538 мянган төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Энэхүү татан төвлөрүүлэх хөрөнгийг үйлдвэрийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах юм байна.

 

    Үнэт цаасыг анхдагч зах зээлд нийтэд санал болгон арилжих үйл ажиллагааны үндсэн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Гаүли ҮЦК” ХХК, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК-иуд ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг энэ сарын 14-нөөс тавдугаар сарын 23-нийг  хүртэл хүлээн авч анхдагч зах зээлийн арилжааг хийх юм.

 

    Энэ үеэр “Монгол Базальт” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунболд хэлэхдээ:

 

    Үйлдвэр технологийн шинэчлэлийг манай компани сүүлийн 5 жилд тасралтгүй хийлээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн бүтээмж, чанар, зах зээл дээрх үйлдвэрлэлийн өртөг хэрэглэгчдэд очих өгөөж сайжирч байна. Зах зээлийн технологийн шинэчлэлүүд нь зөвхөн хэрэглэгчээс гадна бүс нутгийн хөгжилтэй холбоотой байдаг. Дээрх хугацаанд бид  Хятад, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар судалгаа хийж ажилласан. Ирэх 6-7 дугаар сард худалдааны гэрээ хийхээр болсон. “Монгол Базальт” ХК 18 жилийн туршид хөдөлмөр бүтээл, туршилт сорилын үр дүнд бий болгосон оюуны бүтээл, үйлдвэрлэл технологи инновацийн ололт амжилтаа иргэдтэйгээ хамтран эзэмших, эдийн засгийн хөгжлийн хурдаа огцом нэмэгдүүлэхээр IPO хийх гэж байна. “Монгол Базальт” ХК татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 39.3 хувийг чулуун хөвөнгийн үйлдвэрийн өргөтгөлд зарцуулна. Хөрөнгө оруулагчид та бүхнийхээ болон Монгол Улсынхаа Хөгжил Дэвшилд бодитой хувь нэмэр оруулж Төв Азидаа өндөр технологийн тэргүүлэгч экспортлогч компани болно гэдэгт итгэлтэй байна. Манай компани 2018 онд 3 тэрбумаар борлуулалтаа төсөөлж байсан бол  эхний таван сар буюу хагас жилд 4,1 тэрбум төгрөгийн захиалга орж ирээд байна. Техник технологийн шинэчлэлийн үр дүнд бүтээгдэхүүнийхээ үнийг өнгөрсөн онд 10 хувиар буурсан” гэсэн юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.