АНУ болон Хойд Солонгосын дээд хэмжээний УУЛЗАХ ГАЗАР товлогдлоо

2018-05-10 10:51

    Цагаан ордныхон ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтыг Сингапурт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.




ESA – Трамп: “Юм хаашаа ч эргэж болно. Маш сайн, эсвэл муу зүйл болж болно.”


    Дээд хэмжээний уулзалт болох тодорхой байршил, цагийг Дональд Трамп ойрын гурван өдрийн дотор албан ёсоор зарлана хэмээн эх сурвалж “Си Эн Эн”-д мэдээллээ. Хоёр орны дээд хэмжээний уулзалтын хамгийн өндөр боломжит байршлууд сүүлийн байдлаар Сингапур, хоёр Солонгос ын хилийн зурвас дахь Цэрэггүй бүс хоёр хэмээн тодорхойлогдоод байсан ч Трампын Цагаан ордонд сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн дагуу Цэрэггүй бүсэд уулзахгүй нь тодорхой болсон юм.


    Пхьенянтай ойр байршилтай Зүүн Өмнөд Азийн уг хот улсыг сонгосон нь Хойд Солонгост таатай нөхцөл бөгөөд Цагаан ордноос Сингапурыг сонгох болсон шалтгааныг тайлбарлахаас одоогоор түтгэлзээд байна.


    Дональд Трамп тус дээд хэмжээний уулзалтын талаар “Юм хаашаа ч эргэж болно. Маш сайн, эсвэл муу зүйл болж болно.  Хоёр тал харилцан тохиролцоонд хүрэхийг адилхан хүсч буй гэдэгт би итгэж байгаа. Маш амжилттай болно гэж бодож байна” хэмээн ярьсан юм. 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.