Л.Данзанноров: Улс төрийн шийдвэрийн ЗӨВ БУРУУГ хууль хяналтын байгууллага хэлэлцэх нь буруу

2018-05-10 14:22

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа. Тэдэнд хилийн хориг тавьж, гадуур байцаахаар болжээ. Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих санал гаргасан ч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс суллах шийдвэрийг гаргалаа. 

 

Шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Албан тушаалаа ашиглан, авлига хээл хахуул авч, улсад маш их хохирол учруулсан гэх хэрэгт шалгаж байгаа гэсэн ташаа ойлголт байна.  Яллагчаар татах тогтоолд авлига авсан, хөрөнгө мөнгө завшсан гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тийм асуудлаар шалгаагүй. Оюутолгойн гэрээ бол Засгийн газар дамжин хэлэлцэгдэж, УИХ-д танилцуулагдан, хоёр ч тогтоол гарсан улс төрийн бөгөөд бодлогын шийдвэр. Энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд ч асуулга тавьж байсан.  Оюутолгойн гүний уурхайг хөдөлгөх талаар гаргасан улс төрийн шийдвэрийн зөв бурууг хууль хяналтын байгууллага, АТГ, прокурор хэлэлцэж байгаа нь буруу. Үндсэн хуулинд бодлогын буюу Засгийн газрын шийдвэрийг хэрхэн хэлэлцэх тухай тодорхой заасан байгаа. Засгийн газрын шийдвэрийг буруу гэж үзвэл Засгийн газар өөрөө эсвэл УИХ хэлэлцэж, хүчингүй болгоно гэсэн заалт бий. Ийм заалттай байхад хууль хяналтын байгууллага оролцож байгаа нь буруу юм” гэж мэдээллээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.