Архины хамааралтай эсэхээ ӨӨРӨӨ ОНОШИЛЖ болно

2018-05-10 15:36

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Наркологийн эмнэлгээс өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

 

Архинд донтох өвчин гэж юу вэ?

 

         Архины төрлийн ундаа /архи, пиво, вино, цагаан архи/ нь хүний сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй улмаар хүнийг донтуулдаг бүтээгдэхүүн юм. Архийг эмх замбараагүй, удаан хугацаагаар хэрэглэсэн хүн архины хараат байдалд орох бөгөөд үүнийг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг.

 

         Архинд донтох өвчнийг эхэн үе, дунд үе, төгсгөлийн үе гэж хуваана. Шарталт гэдэг нь архины төрлийн согтууруулах ундааг олон жилээр хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс тухайн бодисыг их хэмжээгээр хэрэглэх үед 24-72 цагийн дараа бие махбодид нь янз бүрийн таагүй байдал илэрч эхлэхийг хэлнэ. Эрт үедээ байгаа хүмүүс ямар нэг шалтаг, шалтгаанаар архинд татагддаг. Өвчний дунд үе хүртэл тухайн хүний гэмшил, татгалзах хүслээс шалтгаалан тодорхой хугацаанд хүртэл архи уухгүй байх чадвар нь хадгалагддаг. Энэ чадвар нь буурсаар тодорхой хугацаанд уудаггүй байсан хүн 2-3 сар, сүүлдээ бүр гурав хоног ч архигүй байж чадахгүйд хүртлээ энэ өвчин даамжирдаг.

 

 

Архины хамааралтай эсэхээ өөрөө оношилж болно

 

  1.         Танд архи уухаа больё гэсэн сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан уу
  2.         Эргэн тойрны чинь хүмүүс таныг шүүмжлэхэд харамсах сэтгэгдэл төрж байсан уу
  3.         Архидаж байгаагаа буруутгах сэтгэгдэл танд төрж байсан уу
  4.         Шараа тайлах нэрээр та өглөө нь архи ууж байсан уу

 

         Дээрх сорилын 4 асуултын 2-т нь “Тийм” гэж хариулсан бол мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах цаг болжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.