"Ирээдүйн өв" сангаас НЭГ ИРГЭНД 300 мянган төгрөг тараах тооцоог Ерөнхийлөгч дэмжлээ

2018-05-10 16:28

 "Эрдэнэс тавантолгой"-н удирдлагууд  иргэдэд ногдол ашиг хуваарилах хоёр төрлийн хувилбар боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулжээ. Тэд ногдол ашиг тараах боломжгүй ч "Ирээдүйн өв" сангаас нэг иргэнд 300 мянган төгрөг өгөх тооцоог гаргасныг. Ерөнхийлөгч дэмжсэн байна.



 

 ESA— "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлагууд иргэдэд ногдол ашиг тараах хоёр төрлийн санал бэлтгэн Ерөнхийлөгчид танилцуулсан байна. Нэг нь хувьцаа эзэмшиж байгаа иргэн бүрт 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараахын тулд өнгөрсөн онд хийсэн олборлолтоосоо 5-6 дахин их олборлолт хийж чадвал тараах боломжтой гэх тооцоог гаргажээ. Өнгөрсөн онд 10 сая тонн нүүрс олборлосон бол 60 сая тонныг олборлох болж байгаа юм. Энэ нь ганцхан жилийн хугацаанд хийх боломжгүй зүйл.

 

   Хоёрдугаар хувилбар бол "Ирээдүйн өв" сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах боломжтой гэж компанийн удирдлагууд үзжээ. 

 

   "Ирээдүйн өв" сан нь төрийн өмчит уул уурхайн компаниудын олсон орлогоос тодорхой хувийг ирээдүй хойчдоо зориулан хуримтлуулж байгаа сан юм. Гэхдээ энэ санг хүний хөгжил сангаар тараасан 1 их наяд төгрөгийн өрийг дарах үүрэг хүлээсэн гэдгийг эдийн засагчид хэлдэг. Үүн дээр нэмээд энэ сангаар дамжуулан байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхийлөгч хэлсэн юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

williams owen /197.211.61.53/

2018-05-10 19:46

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээс дээш жилийн тохиромжтой 3% хүүгийн түвшинд хүрэх боломжтой. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 1 1
З /66.181.161.98/

2018-05-11 02:12

энэ яг одоо юу вэ ийм юм яваад байх юм ойлгодоггүй ээ

Хариулах 1 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.