Яагаад МОД ТАРИХ ёстой вэ?

2018-05-11 12:48

           Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тавдугаар сарын 12-ны бямба гаригт буюу маргааш болно. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 2 сая 22 мянган мод тариад байна.


Амьтан, ургамал, мод бут, сөөг, цэцэг навч бүхий ургамал хөвд, хаг, мөөг, хөрс, жигүүртэн, шавж гээд амьд зүйлсийн нэгдэл болон ус, шим тэжээл, хад чулуу, нарны гэрэл, агаар гээд амьгүй зүйлсийн нэгдэл нэгэн цогц болж байгаль орчинд нөлөөлж, бидний амьдрах орчин болж байдаг нийлбэрийг ой гэдэг. Харин мод бол гол бүрдүүлэгч хэсэг юм.

 

     МОД ТАРИХЫН АЧ ХОЛБОГДОЛ


Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг.
Ой мод нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг. Гэхдээ энэ нь ой болгон дээр харилцан адилгүй. Жишээ нь халуун орны ой жилийн дөрвөн улиралтай  газрын ой моддоос хэдэн хувь илүү түргэн өсөж ургадаг. Тэр ч утгаараа халуун орны ой яг адилхан хугацаанд илүү их хэмжээний нүүрсхүчлийн хийг шингээдэг гэсэн үг юм.

 

 

     МОДНЫ АШИГ ТУС

 

  • Нарны тусламжтайгаар хүчилтөрөгч үйлдвэрлэнэ
  •  Мод нь агаар бохирдуулагч нүүрсхүчлийн хийг өөртөө хамгийн ихээр шингээж авдаг
  • Усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
  • Агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод юм. Ой мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, манай гарагийн дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай орны ой мод нь төв азийн хуурай, гандуу уур амьсгалын нөлөөн дор харьцангуй удаан ургадаг, нөхөн сэргэх чадвар сул, түймэр, хортон шавж, өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд маш эмзэг ой юм.

 

     СОНИРХУУЛАХАД

 

  • Дэлхийн нийт хуруай газрын модтой хэсэг 31 хувь
  • Дэлхий нийт хуурай газрын модгүй хэсэг  69 хувь
  • Дэлхийн нийт хуурай газрын 31 хувийг ой эзэлдэг бөгөөд энэ нь 4  тэрбум гаруйхан га газрыг хамардаг.
  • Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог.
  • Эдүгээ бидний амьдралын хэрэгцээнд жил бүр 17 сая модыг  цаас үйлдвэрлэхийн тулд огтолж байна.
  • Дэлхий дээр 100,000 зүйлийн мод, бут байдаг. Монгол улсын ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэнэ.
  • Дэлхийн бүх ойн нөөцийн 53 хувь Бразил, Хятад, Канад, ОХУ, АНУ зэрэг тавхан оронд бий. Харин Монгол орны хувьд нийт газар нутгийн зөвхөн найман хувийг ой мод эзэлдэг.

 

  ОЙН ТУХАЙ ХУУЛИНД:   Монгол улсын нутаг дэрсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг  ойн сан гэдэг. Ойн санг талбай, ургаа модны эзэлхүүнээр нь илэрхийлсэнийг ойн нөөц гэдэг. Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг ашиглах нөөц гэнэ.

 

 

           Монгол орны ойн сан: Манай орны ойн сан 18,3 сая га бөгөөп ой модоор бүрхэгдсэн талбай нь 12,9 сая га  газар буюу нутаг дэвсгэрийн 8 хүрэхгүй хувь эзэлдэг тул ойн нөөцөөр хомс орны тоонд багтдаг. Ойн талбайн 74 хувийг шилмүүст болон навчист ой, 26 хувийг найлзуурт заган ой тус тус эзэлдэг.

 

 

           Манай орон найм хүрэхгүй хувийн модоор бүрхэгдсэн талбайтай. Нийт нутаг дэвсгэрийн 92 хувь нь модгүй.

 


           Дэлхийн ойн санд жилд 0,6 хувиар багасаж байна гэсэн тооцоо бий. Хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассанаар хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч, ус гүехэн нэвчиж байна. Улмаар хүчтэй, ширүүн борооны дараа гол мөрөн үерлэхэд хүрч эргээд хурдан хатаж, хуурайших үзэгдэл байнга явагдаж, ойн нөөц их хэмжээгээр хомсдсоор л байгаа юм. Харин ойг хамгаалж чадвал дэлхийн хуурай газрын бүх ургамал амьтдын 66 хувиас ч илүүг хамгаалж чадна.

 


     ОЙ МОДНЫ ЭКОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

 

  • Олон янзын амьтдын амьдрах орчин, өвөлжих орон байр болно
  • Ус цуглуулна
  • Усыг жигд барьж хуваарилна
  • Тунадсыг  нэмэх зэргээр усны горимыг зохицуулна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.